Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дэх анхны ялагдлаа хүлээлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 09-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан өнөөдөр болж, тэрбээр ялагдлаа.

 

Мэргэжлийн боксын ертөнцөд 11 тулаан хийхдээ нэг ч удаа  ялагдаагүй Н.Төгсцогт 12 дахь тулаанаа WBC холбооны 57 кг жингийн аварга Гари Расселл Жр-тай хийж, мэргэжлийн боксын ринг дэх анхны ялагдлаа хүлээв. 

Түүний өрсөлдөгч болох WBC холбооны аварга Гари Расселл Жр бол 2015 оноос хойш WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа хүчтэй өрсөлдөгч бөгөөд 2014 онд WBC холбооны аваргын төлөөх тулаанд Василь Ломаченкод ганц л удаа ялагдсанаас өөр ялагдал хүлээж байгаагүй бөгөөд мэргэжлийн боксын нийт 31 тулаанд орсноос 30 удаа ялалт байгуулсан тамирчин юм. 

king tug-н зурган илэрц

Тэмцээн дуусч Гари Расселл ялсныг зарласны дараа тэрбээр "Өнөөдрийн өрсөлдөгч Н.Төгсцогт маань хэдийгээр олимпын мөнгөн медальтай ч мэргэжлийн боскод цөөн тулаан хийсэн нь өнөөдрийн тэмцээнд нөлөөллөө" гэв. Харин Н.Төгсцогтын хувьд "Тэмцээний туршид жаахан хүлээчихлээ. Дэмжсэн монголчууддаа баярлалаа" гэсэн юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.