Энэтхэгт цэрэг татлагын шинэ тогтолцооны эсрэг жагсаал цуглаан болжээ

Twitter Print
2022 оны 06-р сар 17-нд 13:03 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгт цэрэг татлагын шинэ тогтолцоог эсрэг жагсаалын үеэр бухимдсан иргэд эрх баригч намын байрыг шатааж, төмөр замын дэд бүтцийг сүйтгэж, зам талбайг хаажээ.

Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Бихаи мужийн 12 бүс нутагт эсэргүүцлийн жагсаал цуглаан болсоэ ба орон нутгийн цагдаагийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр Навада хотод болсон жагсаалд хэдэн мянган хүн оролцжээ.

Тэд Навада хотод байрлах Бхаратиа Жаната намын байранд гал тавьж, машины дугуй шатааж, автобус болон машинуудыг эвдлэн сүйтгэжээ.

Түүнчлэн галт тэрэгнүүдийг галдан шатааж, төмөр замыг эвдэлж, галт тэрэгний буудлыг тонон дээрэмджээ. Эсэргүүцлийн жагсаал цуглаан Харьяана болон Ражастхан мужуудад мөн зохион байгуулагдсан байна.

Жагсагчид цэрэг татлагын шинэ тогтолцооны дагуу цэрэгт урт хугацааны гэрээгээр алба хаах боломжгүй болж, дээд тал нь 4 жилийн хугацаатай алба хаадаг болсныг эсэргүүцэж байгаа аж.

Шинэ тогтолцоогоор Энэтхэгийн армид 17.5-21 насны эрчүүд, эмэгтэйчүүд элсэж болох ба цэрэгт татагдсан тэдгээр залуусын 1/4 нь л үргэлжлүүлэн дахин 4 жил алба хаах боломжтой болох аж.

Өмнө нь Энэтхэгийн арми цэрэгт татагдсан залуустай 17 жилийн гэрээ хийдэг байсан ба 17 жилээ дуусгаж, цэргээс халагдсан иргэд цаашид насаараа нийгмийн халамж хүртдэг байсан аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.