Хүнсний сода хивсийг шинэ мэт болгоно

Twitter Print
2021 оны 02-р сар 06-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Айл бүрт байдаг орны матрасыг цэвэрлэх тун ч төвөгтэй байдаг. Гэрийн эзэгтэй нар зарим тохиолдолд хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй толгойгоо гашилгах нь элбэг. Тэгвэл та матрасан дээрээ хүнсний сода цацаад үзээрэй. Итгэмээргүй үр дүн гарч, таныг гайхшруулах болно.

1. Хивс болон буйдан цэвэрлэх

Та 1 хоолны халбага хүнсний сода болон ижил хэмжээний угаалгын нунтгийг, 1 аяга бүлээн устай хольж, 4-5 цайны халбага цагаан цууг нэмж хутгаарай. Үүнийгээ шүршигч саванд хийж бэлтгэнэ.

Хивс, буйдангийнхаа тоосыг сайтар соруулж, шүршигчтэй шингэнээ цацаж, 5-10 секунд байлгаарай. Дараа нь тухайн хэсгээ пролон ашиглан үрж, угаана. Ингээд л таны буйдан, хивс яг л шинэ мэт гялалзах болно.

2. Матрас цэвэрлэх

Матрасанд бидний биеийн хөлс, гуужсан арьс, тоос наалдаж, маш ихээр бохирддог. Тиймээс ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй. Үүний тулд эхлээд тоосыг нь соруулж, бэлтгэнэ. Дараа нь нэг хайрцаг хүнсний сода (боломжтой бол 10-15 дусал эфирийн тостой холино)-ийг матрас дээрээ цацаж, 5-6 цаг байлгаарай. Үүний дараа содаа тоос сорогчоор соруулж авна. Ингэснээр матрасын бүх тоос, бохирдол үгүй болж, сайхан үнэр гарах аж. 

Анхааруулга:

Та сода болон цагаан цууны хольцыг аливаа бохирдлыг цэвэрлэхдээ ашиглаж болох ч, арьсан болон үслэг эдлэл хэрэгслийг цэвэрлэж болохгүйг анхаараарай.

сода-н зурган илэрц

Хүнсний соданы давуу талууд:

Хямд үнэтэй.

Химийн хорт бодисгүй.

Бохирдол, чийгийг өөртөө шингээдэг.

Угаагч бодисуудыг орлодог.

Эвгүй үнэрийг дардаг.

Хуримтлагдсан нянг устгадаг.

Шавжийг устгадаг. 

Эх сурвалж: Ikhmongol.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.