Хамгийн хачирхалтай 10 номын сан

Twitter Print
2019 оны 08-р сар 02-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Орчин үед хүүхэд залуусыг ном уншихаа больсон гэж шүүмжлэх болсон. Тэгвэл номыг зөв газраа байрлуулвал уншигчид буураагүй гэдгийг дараах мэдээллээс харцгаая.

a99042_library_1-beach.jpg

1.    Болгарын хар тэнгисийн эрэг дээрх Албенагийн элсэн шарлагын газар хүмүүс ном унших дуртай байдаг. Далайн эрэг дээр 10 орны хэл дээр хэвлэгдсэн 2500 ном бий.

a99042_library_2-bus.jpg

2.    Бразилын автобусны жолооч 42 настай Антонио да Консикао Ферреира нийтийн тээвэрт номын сан байгуулах шилдэг аргыг бодож болжээ.  Жолоочийн арын суудалд байрлах номын тавиураас зорчигчид дуртай номоо уншиж болно.

a99042_library_3-mailbox.jpg

3.    Хэрэв хүсвэл номын санг хаана ч байгуулах боломжтой. Шуудангийн хайрцган дотор хүнд хэрэгтэй номнуудыг багтжээ. Одоо дэлхийн найман улсын 24 мужид 300-400 номтой шуудангийн номын сан ажиллаж байна.

a99042_library_4-phonebooth.jpg

4.    Британийн харилцаа холбооны компани утасны бүхээг дотор ном байрлуулжээ. Энд CD, DVD болон 100 гаруй ном бий.

a99042_library_5-mule.jpg

5.    2009 онд Венесуэлийн Тружилло мужийн оршин суугчид хүүхдүүдэд ном уншуулах сонирхолтой арга бодож олжээ. Морин дээр ном ачиж, явуулын хэлбэрээр ажиллан хүүхдүүдийн анхаарлыг татсан ажээ.

a99042_library_6-booth.jpg

6.    Нью-Йоркийн Нолита хотхонд бүх нийтэд зориулсан үнэгүй номын сан бий. Жижиг бүхээг дотор байрлах номын сангийн загварыг “Stereotank” хэмээх Венесуэлийн дизайны фирм гаргажээ.

a99042_library_7-outdoor.jpg

7.    Италийн уран бүтээлч Массимо Бартолини цэцэрлэг дотор задгай номын сан байгуулж, олон нийтээс сайшаал хүртэж байв.

a99042_library_8-book.jpg

8.    Канзас хотод байрлах сонирхолтой номын санд хүн бүр очих дуртай байдаг. Учир нь ном хэлбэртэй барилга нь хүмүүсийн анхаарлыг шууд татдаг ажээ.

a99042_library_9-tank-war-weapon.jpg

9.    Чөлөөт уран бүтээлч Раул Лемесоф танкан дээр номын сан байгуулжээ. Танкан дээр 900 гаруй ном тавьж, хотоор зугаалахад хүмүүс бүгд сонирхдог гэнэ.

a99042_library_10-wheels.jpg

10.    Италийн иргэн Антонио Ла Кава 2003 онд автомашин дээр номын сан байрлуулжээ. 700 орчим номтой явуулын номын сан хүүхдүүдэд маш их таалагджээ. 42 жил багшаар ажилласан Антонио хүүхдүүдэд яаж ном уншуулахаа мэддэг бололтой.

24tsag.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.