Цусанд агуулагдах өөх тосыг холестрин гэнэ

Twitter Print
2021 оны 08-р сар 08-нд 18:04 цагт
Мэдээний зураг,

Цусанд агуулагдах өөх тосыг холестрин гэнэ. Холестрин нь хүний биед хэрэгцээтэй боловч зохистой хэмжээнээс ихээр цусанд агуулагдсанаар судасны хананд хуримтлагдаж цусны урсгалд саад учруулдаг.

Судасны дотор хананд үүссэн холестрины бөөгнөрөл хагарвал зүрхний булчингийн хэсэг газар цусгүйдэж, тэжээл дутагдсаны улмаас тухайн эд эрхтэнд очих цусан хангамж буурдаг.

Зүрх судасны өвчин нь зүрхэнд очдог зүрхний титэм судсаар урсах цусны урсгалын хэмжээ дутагдсанаас үүснэ. Цусан дахь холестрины хэмжээ ихсэх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.

ДАРААХ ШАЛТГААНУУДЫН УЛМААС ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛ ҮҮСДЭГ

Мэдрэл сэтгэхүйн дарамт, сэтгэлийн хөдөлгөөн, цочрол стресс, удамшил

Зөв зохисгүй хооллолт

Амьдралын буруу дадал зуршил

Ажил мэргэжил, ажлын орчин, дуу чимээ

Хөдөлгөөний дутагдал

Цусан дахь холестрины хэмжээ ихэдсэн үед

Цусны даралт өндөр үед

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮҮДНЭЭС ДАРААХ ЗӨВЛӨГӨӨГ МӨРДЛӨГ БОЛГООРОЙ

Цусны даралтыг тогтмол хэмжих, хянах

Судасны хатуурлаас сэргийлэх

охистой хооллолтын дэглэм барьж, цусан дахь өөх тосны төвшинг хэвийн байлгах

Чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээг тогтмол хэмжих, хянах

Амьдралын буруу зуршлаас татгалзах

Хөдөлгөөний идэвхтэй байж цусан хангамжийг нэмэгдүүлэх

Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.