Тархинд хортой 10 зуршил

Twitter Print
2023 оны 05-р сар 23-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тархинд хортой 10 зуршлыг гаргажээ.

1. Өглөөний цай уухгүй байх - Өглөөний цай уудаггүй хүмүүст цусан дахь сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг.

2. Хэт идэх - Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэн бодох чадварыг бууруулдаг.

3. Тамхи татах - Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг.

4. Чихэрлэг зүйлс их хэрэглэх - Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг.

5. Агаарын бохирдол - Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай, бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг.

6. Нойрны дутагдал - Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг.

7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх - Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй.

8. Өвчтэй байх үедээ ажиллах - Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна.

9. Бодож сэтгэх нь  багасах - Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулилт юм. Идэвхжүүлэн бодох, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг.

10. Бага ярих - Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг.

www.mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.