
Тархины цус харвалтыг эхний гурван цагт оношлож эмчилгээг хийж чадвал бүх хүн аврагдах боломжтойг тархи мэдрэлийн эмч зөвлөж байна.
Нейрохирург буюу мэдрэлийн мэс засалч эмчээс, хүнд хөнгөн гэлтгүй тархинд цус харвах нь мэдрэлийг дарангуйлж үлдэц өгдөг учир хажууд буй хүмүүс маш яаралтай түргэн тусламж үзүүлэх 4 гол шинж тэмдгийг мэддэг байх ёстой хэмээдэг.
1. Инээмсэглэж чадахгүй болдог тул тухайн хүнээс эелдгээр инээмсэглэхийг хүсэх.
2. Маш энгийн асуултад хариулж чадахгүй байдаг тул энгийн асуулт тавьж үзэх.
3. Гараа өргөж чадахгүй болдог тул хэвтээ буюу аль нэгэн нөхцөлд хоёр гараа өргөж чадах эсэхийг асуух.
4. Хэлээ гаргаж ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй болдог учир эелдгээр хэлээ гаргаж үзүүлэхийг гуйх.
Таны дэргэд буй хүн ямар нэгэн үл мэдэг шалтгаанаар гэнэт өвдөх бол энэ дөрвөн үйлдлийг хийлгэж үзээрэй. Хэрвээ хариулт тодорхой бус бол яаралтай түргэн тусламж дуудан эмчид хандвал найдвартай аврагдаж болох аж.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.