
БНСУ коронавирусын халдварын 4 дэх давалгаанд өртөж, өнгөрсөн мягмар гарагт тус улсад коронавирусын халдварын 1896 тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.
БНСУ-д коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаа нь коронавирусын "дельта" хувилбар тархсантай холбоотой ба халдвар нийслэл Сөүл хотоос гадна хатуу хөл хорио тогтоосон хөрш бүс нутгууд руу тархаад байна.
Нийслэл Сөүлээс гадна 600 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь БНСУ-д коронавирусын цар тахал эхэлснээс хойш анх удаагийн тохиолдол юм.
Энэ мягмар гарагаас эхлэн БНСУ даяар халдвар хамгааллын хатуу журам мөрдөгдөж эхэлсэн ба уг журам нь 2 долоо хоногийн турш хэрэгжих юм.
Эрх баригчид Сөүл хотын ойр орчмын бүс нутгуудад 4-өөс дээш тооны хүн нэг дор цугларахыг хориглосон ба зоогийн газруудыг оройн 10 цагт хаахыг үүрэг болгосон бол Сөүл хотод орой 6 цагаас хойш 2-оос дээш тооны хүн нэг дор цугларахыг хориглож байгаа аж.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/asia-pacific/skorea
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
matilda
(197.234.221.42) 2019-11-20 16:09Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлээрэй. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37
Хариулах