УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бартаат замын уралдаанд оролцоно

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чадвар, аз сорьсон экстрим спортын хорхойтон нэгэн гэнэ. Тэрбээр тун саяхан өөрсдөө тоноглосон машиныхаа эд хавыг үздэг “Зэрлэг 4х4” тэмцээнд оролцож дэд байрт шалгаран, цом мөнгөн шагналаар шагнуулсан аж.

Энэ үеэр тус тэмцээнийг зохион байгуулагчид удахгүй болох олон улсын бартаат замын уралдаанд эрхэм гишүүн эх орноо төлөөлөн оролцох болсныг зарласан байна. “Зэрлэг 4х4” уралдаанд техникийн үзлэгийн нарийн шалгуур хангасан тээврийн хэрэгсэлтэй оролцогч л хурд хүчээ сорих эрх авдаг юм байна. Өнгөрсөн жил ч гэсэн тус уралдаанд “Номт инженеринг клуб”-ын тамирчин Н.Номтойбаяр дэд байрт шалгарч байсан юм.

Тэмцээнд оролцогчид шавар, намаг бүхий бартаат 80 км замыг туулж барианд орох бөгөөд тоотой хэд нь л барианд хүрдэг гэнэ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.