
Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж /ХЧТА-ы тэтгэмж/ авах эрх:
Ердийн өвчин ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч ХЧТА-ы тэтгэмж авах эрхтэй. Мөн хүүхдээ 196 хоног тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн эхчүүд ХЧТА-ы тэтгэмж авах эрхтэй.
ХЧТА-ы тэтгэмжийн хэмжээ:
Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлсний сарын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно
№ | Шимтгэл төлж ажилласан хугацаа | Тэтгэмж бодох хувь |
1 | 5 хүртэл жил | 50% |
2 | 5-14 жил | 55% |
3 | 15, түүнээс дээш жил | 75% |
Даатгуулагч ХЧТА-ы тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд 3 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ.
Заавал даатгуулагч нь бичигдсэн эмнэлэгийн хуудсыг ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагад, харин нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч нь харъяалах дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад өгч ХЧТА-ы тэтгэмжийг авна.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.