NBA-ийн багууд холын зайн шидэлтийг муу гүйцэтгэдэг

Twitter Print
2014 оны 08-р сар 30-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Удахгүй NBA-ийн шинэ улирал эхэлнэ. Сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд багуудыг холын зайн шидэлтийг хангалтгүй гүйцэтгэдэг гэж дүгнэжээ. Судалгаагаар багууд хожил авахын тулд холоос шиддэг. Түүнээс бусад үед гурвын шугамны ард зогсдоггүй гэдгийг тогтоосон байна. Сүүлийн хэдэн жил холын зайн шидэлтээ хамгийн өндөр хувьтай гүйцэтгэж байгаа нь “Сан Антонио Сперс” 39.7 хувь, “Даллас Маверикс” 38.4 хувь, “Лос Анжелес Лэйкерс” 38.1 хувь, “Голден Стэйт Уорриорз” 38.0 хувь, “Вашингтон Визардс” 38.0 хувьтай байна. Сүүлийн дөрвөн жил Дорнод бүсийн аваргаар шалгарсан “Майами Хит” холын зайнаас 25-тай шидсэн аж.

Гэхдээ 2013 оны финалд М.Миллэр, К.Бош, Р.Аллен нар маш чухал холын шидэлтүүдээ цагирагт оруулж зургаа дахь тоглолтонд ялалт байгуулсан. Харин “Сан Антонио Сперс” таван удаа аварга болохдоо О.Орри, М.Жинбоили, М.Финли, Б.Диав, М.Боннер, Д.Грин, П.Миллс, К.Лоенард, Т.Паркер зэрэг бараг бүх тоглогчид нь гурван онооны шидэлтээ төгс гүйцэтгэж цом авч байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Naiz

      (103.26.193.9) 2014-08-09 19:42
      • 0
      • 1

      Sonirholtoi seved oruuldag chamd ajiliin amjilt eko ayalaliin hishvvnees n

      Хариулах