Сэтгэл гутрал ба гариг эрхэс

Twitter Print
2022 оны 07-р сар 09-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Депресс буюу сэтгэл гутрал нь нарийн биед оршин байдаг. Ямар гариг нөлөөлж буйгаас хамаараад янз бүрийн дүр хэлбэрийг авч байдаг.

Жишээ нь, “Намайг хэн ч хайрлахгүй юм” хэмээсэн сэтгэл гутралын шинжтэй нэгэн байж болно... Хэрэв эсрэг хүйстний талаар яригдаж буй бол энэ нь Сугараас хамааралтай сэтгэл гутрал. Хэрэв нийгэм олон нийттэй харьцах дургүй эсвэл хүүхдүүд болон ээж, аавдаа дургүй бол энэ нь Сарнаас шалтгаалсан сэтгэл гутрал болно. “Намайг хэн ч ойлгохгүй юм” гэх аваас энэ нь вишуддха чакра буюу хоолойн төвийн чакранаас хамааралтай сэтгэл гутрал.

“Би ажилласаар ядарч гүйцлээ. Цаашаа ажиллаж чадахгүй нь, хүсэх ч үгүй байна” гэвэл энэ нь Санчирын сэтгэл гутрал. “Би хэнд ч, юуг ч батлаж чадахгүй юм. Хэн ч миний санаа бодлыг хүлээж авахгүй юм” гэвэл энэ нь Бархасвадийн сэтгэл гутрал. “Би юунд ч хүрсэнгүй. Би хэдийнээ 30 хүрчихээд байдаг. Гэтэл эхнэр ч үгүй ажил бизнес ч үгүй..” гэх аваас энэ нь Ангарагийн. Эмэгтэйчүүдийн хувьд “Надад нөхөр ч алга, найз залуу ч алга. Юунд ч хүрсэнгүй, юу ч байдаггүй” гэж байх аваас энэ нь Ангарагийн сэтгэл гутрал.

Өөрөөр хэлбэл эндээс ямар чакра буюу хүрдэн дээр асуудал оршин буй нь тодорхой харагдана. Аюурведийн сэтгэл зүй, сэтгэл заслын ухаанд эдгээрийг йогийн тусламжтайгаар болон тодорхой зан үйлүүдийн тусламжтайгаар эмчилдэг. Заримдаа зүгээр л иймэрхүү энерги эрчмүүдийг нь сугалан авч “астраль мэс засал” хийдэг. Тэгснээр хүний бие сэтгэл санаа хавьгүй хөнгөрөөд явчихдаг. Өнөө цагт хэн ч үүнийг хийдэггүй. Тийм учраас л депресс блон сэтгэцийн эмгэгүүдээс ангижрах нь маш хүнд байдаг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.