Шинэ озэки Гоэйдо

Twitter Print
2014 оны 08-р сар 08-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн Нагоя башё өнгөрсөн ням гарагт өндөрлөж 69 дэх ёкозүна Хакухо түрүүлсэн. Тэрээр 30 дахь удаагаа Эзэн хааны цом өргөж, түүхэнд гуравт бичигдэх болсон. Япон бөх түрүүлж чадахгүй байгаа энэ үед Озэки цолны болзол хангасан бөхөд шууд цолыг нь олгож байгаа аж. Кисеносато, Котошигикү нар дүрмэнд заасны дагуу түрүүлээгүй ч Озэки цол олгосон. Нагоя башёд 12 давсан Гоэйдо гурван тэмцээнд 32 давсан учир сумогийн холбоо хуралдаж Озэки цол өгсөн байна.

Тэрээр цолоо авсны дараа “Баярлалаа, цаашдаа Япон хүний сэтгэл зүрхээр тэмцэх болно” гэж хэлсэн. Мөн түүний багш Сакайгава ояката “Миний шавь няцаж шантралгүй зүтгэсээр ирсэн. Хамаг чадлаараа хичээж зүтгэж байгааг нь хэрэв сумогийн бурхан тэнгэр гэж байдаг бол хараад үнэлсэн гэж бодож байна” хэмээн шавийнхаа тухай ярьсан юм. 28 нас гурван сартайдаа Озэки цол хүртсэн Гоэйдо дараагийн зорилгоо эзэн хааны цом хүртэх гэж товчхон хэллээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.