Бид харизматай хэн нэгнийг өөрийн мэдэлгүй дуурайж байдаг

2017 оны 05-р сар 20-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Та харизматай хүмүүсийг тэдний нүдэнд нь гэрэлтэх гал, өөртөө итгэлтэй инээмсэглэж буй нүүрэнд нь тодрох инээмсэглэл /бардамнал биш/ болон та яг нарийн тодорхойлж чаддаггүй тэдэнд татагддаг тийм нэг шинж чанараар таньж болно.

Энэ “шинж чанар” бол харизма юм. Энэ нь жирийн нэгэн илтгэгчээс аугаа их лектор,  тааруу нэгнээс хэдэн жилийн зайны дайтай чадварлаг борлуулагч, амжилтгүй нэр дэвшигчээс хэн бүхний хайртай ерөнхийлөгч болох тухай.

Харизма гэдэг нь Грекийн “charis буюу grace -найрсаг” гэсэн үгнээс гаралтай бөгөөд бурхнаас олгогдсон хүч гэсэн утга бүхий үг юм. Үүнийг эзэмшсэн хүмүүс маш том давуу талыг олж авсан байдаг. Судалгаануудаас үзэхэд энгийн хүмүүс харизматай хүмүүст илүү чин сэтгэлээсээ ханддаг бөгөөд бүр тэднээс худалдаа хийхэд илүү бэлэн байдаг.

Британий профессор, сэтгэл зүйч Ричард Вайзмэний хэлэхдээ "Харизма бол хүчтэй нөлөөлөл тогтоодог чадвар. Хүмүүс харизматай хэн нэгний нүүрний хувирал, биеийн хэл дохио зангааг даган дууриахыг байгалаасаа хүсдэг. Харизматай хэн нэгнийг харахдаа анзааргагүйгээр тэдний биеийн хэл болог үйл хөдлөл байгаа байдлыг дуурайж эхэлдэг" гэжээ. Хамгийн ойлгомжтой жишээ бол хэн нэгэн таньруу хараад инээмсэглэхэд та эргээд чин сэтгэлээсээ баярлаж инээмсэглэдэг. Хэдийгээр тэд таныг аз жаргалтай болгож байгааг та мэдрэх боловч, тэр хүнийг дагаж дуурайж байгаагаа та ухаардаггүй.

Вайзмэн хүнийг татах увидастай харизматай хүнээс гарах 3 шинжийг доор тодорхойлсон байна.

1. Тэд сэтгэл хөдлөлөө хүчтэй мэдэрдэг.

2. Тэд бусдын сэтгэл хөдлөлийг өдөөдөг.

3. Тэдэнд бусад харизматай хүмүүс нөлөөлдөггүй.

Хэрвээ та бусдыг татах чадвар болох харизмагаа нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол (түүнчлэн ажил дээрээ бусдаас дэмжлэг авч бүх зүйл дээр өөрийнхөө боломжуудыг нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол) танд дуулгах сайн мэдээ бий.

Харизмагийн 50 хувь нь төрөлхөөс заяагддаг байхад үлдсэн 50% нь суралцаж олж авдаг хэмээн Вайзмэн хэлжээ.... Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүн бүр энэ чадварыг эзэмших боломжтой гэсэн  үг юм. Хүн бүр ХАРИЗМАТИК болох боломжтой.

Харизмагаа хөгжүүлэхэд анхаарах 15 санамж

1. Уулзсан бүх хүмүүсээ чухал гэж авч үз, хэн ч бай түүнийг өөрийг нь чухал хүн мэт мэдрүүл.

2. Гар атгаж мэндчилэхдээ зоригтой чанга бат бөх атга.( мөн үүнийг хийж байхдаа та ямар нэгэн эерэг зүйл хэлээрэй)

3. Гар барьж дуусаад гараа авсан ч та ярьж байхдаа харилцааныхаа нээлттэй хэлбэрээ хадгалж үлдэх хэрэгтэй.

4. Биеэ барьж чангалах биш эгц зогс.

5. Бүлэг хүмүүст яриа хийж байвал, шууд ярих нь зүйтэй. (текст бичиг уншихгүй)

6. Хүмүүсийн нэрийг санахын тулд харилцаандаа тэдгээрийн нэрийг хэрэглэж ярь. Хүний нэр тухайн хүндээ дэлхий дээрх хамгийн сайхан үг нь байдаг.

7. Хүмүүсийн нүдний өнгийг ажигла. (та тэдэнд анхаарал хандуулж байхад тэд өөр дохио өгч байдаг)

8. Хүмүүст урмын үг, магтаал сайшаалыг чөлөөтэй хэлж сур. (чин сэтгэлээсээ)

9. Хүмүүсийн хүч чадал болон ур чадварыг нь хүлээн зөвшөөр, зарлан тунхагла.

10. Аливаа зүйлийг онцгойлон чухалчлахын тулд  ярьж байх үедээ зогсолт авч ярь.

11. Өөрийнхөө гадаад төрх байдалдаа анхаарал тавь (сайхан харагдах хэрэгтэй)

12. Инээмсэглэ, эсрэг хүн танруу харснаас ялимгүй удаан байвал хамгийн сайн нь.

13. Хүмүүсийн хэлж буй үгсээс сэтгэлийг нь мэдэрч олж сонсож сур

14. Биеийн хэлний эерэг дохио зангааг нь хэрэглэж сур / харцаар холбоо тогтоож,  ярьж байхдаа наагуур цаагуур эргэлдэн алхалж, тохойноос дээш гар юмуу мөрөнд нь хүрч нөлөөл/

15. Эргэн тойронд байгаа зүйлээ чин сэтгэлээсээ сонирхо (тэдний санаа бодлыг асууж, сонирхол, амьдралынх нь талаар ярилцаж дараа нь тэдний үгийг таслалгүй сонс. Бүү садаа болоорой).

Харизмаа хөгжүүлснээр та ямар хүн болох вэ?

- Хүмүүсээс илүү их хүндлэл хүлээдэг

- Багахан хичээл зүтгэл гаргаад л бусдыг өөртөө татдаг

- Байгаагаараа л хүчирхэг байж, олонд хүлээн зөвшөөрөгддөг

- Хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлж, тэдэнд аливааг хүргэж чаддаг

- Хүмүүс таны төлөө өөрсдийнхөө хүслээр хөдөлдөг хүн болох боломжтой юм. Тиймээс удирдагч, алдартан, сайн менежер, багш болоход ер нь нийгмийн ямар ч харилцаанд нөлөө бүхий хүн болохыг хүсч байвал харизма танд маш чухал. 

Эцэст нь өгүүлэхэд харизма бол улс төрчдөд л байдаг зүйл биш. Та тэргүүний ажилтан, албаны дарга, сайн дуучин, жүжигчин бүр найзуудынхаа дунд нэр хүндтэй нэгэн болохыг хүсдэг ч бай харизма тус болно.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.214.85) 2017-05-20 16:27
      • 0
      • 0

      Estoi hamgiin karismagui humuus chini manaihan daa. Huiten holduu tsarailaad huuhen shig helee zajilj shivegnej yarisan, nuurnii gal nudnii tsog gej yu ch bhgui. Jiriin reseptionaas avahuulaad uls toroo hurtel..

      Хариулах

    • иргэн

      (103.26.195.100) 2016-04-16 15:10
      • 0
      • 0

      жинхэнэ харизм чинь өөрөө. гол нь сэтгэл санаа бодол нь өөрчлөгдөх ёстой. таны олж болно гэж яриад байгаа зүйл чинь бусдад таалагдах асуудал . хоёр өөр зүйл ш дээ. Юү бичиж байгаа зүйлээ ухаж сайн судал ойлго.

      Хариулах