Ханын пийшин дэлбэрсэн осол дахин гарлаа

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд оршин суудаг иргэний ханын пийшин дэлбэрсэн осол өчигдөр шөнө гарчээ.

Тухайн үед настай эмэгтэй гурав болон дөрөв, 14 настай гурван хүүхэдтэйгээ хамт байжээ. Өчигдөр орой 21:00 цагийн үед сайжруулсан шахмал түлшээр зааврын дагуу галласан ч, шөнийн 02:00 цагийн орчимд дэлбэрсэн байна. Иргэний хувьд “Яндангаа хөөлсөн, хаалтыг нь авсан байсан. Зааврын дагуу галласан” гэх тайлбарыг өгч байгаа аж.

Хэрэг гарах үед настай эмэгтэй бага насны хоёр хүүхдээ авч гэрээс гарсан бөгөөд 14 настай хүүхэд нь галыг унтраасан аж. Азаар хүний амь эрсдээгүй байна. Цагдаа болон Онцгой байдлын албаныхан ослын газарт үзлэг шинжилгээ хийсэн байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.