Хамтдаа ээжээ...

Twitter Print
2020 оны 02-р сар 07-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Хичээл үд дунд завсарлан, хонх дуугарч хүүхдүүд хөгжилдөн гүйлдэн гарлаа. Өдөр бүр тэдний баяр хөөр, инээд баяслыг харан хүүхэд насандаа очсон юм шиг сайхан мэдрэмж авах гэдэг ганцхан багш хүнд заяасан мэт.

Мэргэжлээрээ бахархмаар ч юм шиг бас гайхуулмаар ч юм шиг. Ийм нэгэн өдрийн үд дундын завсарлагааны цагаар багш нарын өрөөгөөр ороход ширээн дээр хичээнгүйлэн эвхэн нугалсан бяцхан захидал хүлээж байлаа.Энэ бол 4 дүгээр ангийн нэгэн хөвгүүнээс илгээсэн захидал.

-...Ээжийгээ эрүүл болгохын тулд бэлэг өгөх гэсэн юм. Гэтэл надад бутархай 329 мөнгө л байдаг. Багшаа ийм мөнгөөр ээждээ бэлэг авч чадах болов уу, ямар бэлэг авах уу? гэсэн богинохон захиа байлаа. Энэ хүүгийн ээж нь хорт хавдар тусан,эмнэлэгт хэвтэж байгаа хэдий ч хүү ээжийгээ хорт хавдраар өвдсөн гэдгийг мэдэхгүй зүгээр л ханиад хүрээд эмчлүүлж байгаа гэж бодож байсан юм л даа.

Би тэрийг нь мэдэж байсан болохоор түүнд туслахаар шийдэж, эмнэлгийн ойролцоох дэлгүүр рүү хүүг дагуулан хамтдаа явав.

- Ээж маань турах дасгал их хийж байгаа байхаа. Бараг л юм идэхгүй байгаа. Сүүлийн үед их уйтгарладаг болсон. Тийм болохоор тураах машин авч өгдөг юм билүү?

- Гутал худалдаж авдаг юм билүү? Ээжтэйгээ хамт аквариум явж үзэх юмсан.

- Аа тийн бас цэцэг худалдаж авахгүй бол болохгүй. Ямар цэцэг авах уу? Цэцэгний навч унахад ээж маань уйтгарлаж гуниглах болохоор өргөст цэцэг нь дээр юм болов уу? эсвэл ээжийн гар хүйтэн болохоор бээлий авах уу? Бээлий болохоор өвөл л хэрэглэх байх тийм ээ. Бас нээрээ захиа бичихгүй бол болохгүй. Цаасаар тогоруу шувуу хийж түүн дээр бичсэн нь дээр тийм үү багшаа ... зэрэг хүүхэд насны гэнэн томоогүй ,цагаахан сэтгэлээр хүслээ ярин шулганаж,хурдан хурдан алхалж байлаа.

Хүүгийн ээжээ гэсэн сэтгэл үнэхээр гайхалтай санагдаж билээ. Ингээд дэлгүүрт ороход,хүү цэцгийн тасаг руу гүйн одлоо. Энэ хооронд би 300 мөнгөнд таарах гутал гэж хаа ч байхгүй учир дэлгүүрийн эзэнд үнэн учраа хэлэн бүх гутлаа хямдхан үнэтэй болгохыг гуйж, хүүгийн гутал аваад үлдсэн бүх мөнгийг би өөрөө төлөхөөр дэлгүүрийн эзэнтэй тохирлоо.

Цэцгийн тасгаас хүү:

- Гутал авахаар шийдлээ... багшаа хэмээн гүйн ирэв. Энэ үед аль хэдийн тавиур дээрхи бүх гутланд 300 мөнгө гэсэн шошго хаягийг хадаж амжсан байлаа. Цагаан өнгийн өндөр өсгийтэй гуталны дэргэд хүү удаан харан зогсож:

- Энэ гутлыг авна. 300 мөнгөө төлөөд би 29 мөнгөтэй үлдэнэ хэмээн ихэд маадгар хэллээ.

Ижийтэйгээ зүгээр л нэг алхах юмсан. Ижийтэйгээ хамт хаа нэгтээ явахсан гэх хүүгийн хүсэл юутай хүчтэй. Хүү баяр хөөрөөр дүүрэн эмнэлэг рүү яаран гүйж одлоо.

-Ээжээ бэлэг... бэлэг... бэлэг авчирсан... хэмээн баярлан дуугарах хүүгийн инээмсэглэл эмнэлгийн өрөөний хаалгыг цэлхийн нээв. Гайхаж баярласан ээж хүүгийнхээ бяцхан жижигхэн гараас бэлгийг авч ихэр татан уйллаа.

-Баярлалаа миний хүү. Гэхдээ уучлаарай хүү минь. Ээж нь энэ өндөр өсгийт дуфлийг өмсөөд эмнэлэгээс гарч чадахгүй байх, хэзээ ч дахин уулзаж чадахгүй тийм өвчин туссан гэж хэлэхэд хүү доошоо газар ширтэн, ихэр татан уйллаа.

-"Тэвчээр хатуужилтай хүн тэнгэрт од болдог

Хүчтэй гэрэл гэгээтэй гялалзсан од эргээд хүн болж төрдөг "... гээд

- Тэнгэр рүү хараад тэнд ээж минь байгаа гэж бодохоор гуниглахгүй байж би чадна. Гэхдээ ээжээ тэвчээр хатуужилтай амьдарч, эрүүл энх болохын төлөө шантрахгүй хамтдаа хичээе. Энэ гутлыг өмсөөд заавал эмнэлгээс гарах болно. Тэгээд аквариум үзэхээр хамт явна... Хамтдаа алхана... гэхэд ээжийн нүднээс нулимс бөмбөрөн унаж, хүүгийнхээ толгойг илбэн чанга тэврэн үнслээ.

Мэдээж ээж нь хүүдээ хэрэгтэй. Хүү ч ээждээ хэрэгтэй. Бяцхан хүүгийн ээждээ хэлсэн энэ үгэнд ямар ч өвчин зовлонг дааж гарах ид шид оршиж байх шиг. Хэдэн сарын дараа хүүгийн ээж эмнэлэгээс гарчээ. Үнэхээр өвчинд шаналан шантарч байгаа хэн нэгэнд энэ бяцхан хүүгийн түүх, хэлсэн үг хүрээсэй гэж бодлоо.

Н.Базарсүрэн, Япон улс


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.