
MILLENNIALS ҮЕ БУЮУ 86-96 ОНД ТӨРӨГСДИЙН ТАЛААР
Дэлхийн бизнесийн зах зээлд компаниудын хэрэглэгчид рүү чиглэдэг гол бай нь Millennials.
Бизнес эрхлэгчид энэ үеийнхний талаар ихийг мэдэх нь бизнест нь ашигтай гэж үздэг.Millennials аливаа
бүтээгдэхүүн брэндийн тууштай хэрэглэгч болох магадлал бусад үеийнхнээс илүү.1981-1997 онд төрсөн ба дэлхийн
нийт хүн амын 27%-ийг эзэлж байна.
Бангладеш, Египет, Энэтхэг, Иран, Пакистан, Филлипин, Өмнөд Африк, Вьетнам энэ найман оронд Millennials үеийнхэн хамгийн ихээр амьдардаг.
Хөрөнгө чинээлэг орнуудын Millennials-ийн хувь хавьгүй бага.
Эцэг эхээсээ 20 хувиар бага орлого олдог.
Оюутны зээл ажилгүйдэл гэх мэт олон асуудалтай байгаа ч ирээдүйд бусад аль ч өмнөх үеийнхнээс илүү хөрөнгө мөнгөтэй болох төлөвтэй үеийнхэн.
Техник технологийн хөгжил тэдний амьдралын салшгүй нэг хэсэг.
Text message-ийг залгаж ярихаас 3 дахин илүү ашигладаг.
Millennials-ийн тал хувь нь хэн нэгэн таньдаг хүний ярианаас илүү online-review итгэж болохуйц гэж хэлжээ.
Компаниуд ч мөн голлох хэрэглэгчдийнхээ хэрэгцээг анзааран онлайн худалдаагаа өргөжүүлэхээс гадна бүтээгдэхүүнийхээ review-ийг хангалттай их байлгах шаардлагатай гэж үзэж байна.
Ажил амьдралаа тэнцвэртэй авч явах, уян хатан ажлын цагийг эрхэмлэдэг үе учир ажил олгогчид ч түүнийг нь дэмжин гэрээсээ ажиллах боломж зэргийг нь хангадаг болж эхэлжээ.
Ажлын байран дээр ахиц дэвшил гаргахын тулд бусдын санал хүслийг харгалзаж өөрийгөө анзаарахыг илүүд үздэг.
Маш олон Millennial-ууд өөрөө өөрийнхөө хуваарийг гаргаж ажилладаг Freelance work хийх нь ихсэж байгаа.
Millennial-уудын 79% нь ажлын байр нь нийгэмдээ ямар нөлөө үзүүлж байгааг харгалзаж үзээд ажиллах эсэхээ шийддэг.
71% нь хоёр жилийн дотор ажлын байраа сольдог гэсэн судалгаа бий.
25% нь туршлага хуримтлуулахын тулд цалингүй ажил хийж байж.
Эрүүл эко сонголт хийх давтамж нь илүү ба байгаль орчны байдалд ухамсартай хандах нь элбэг.
Ямарваа шашинг туйлын үнэн гэж итгэхээс илүү хүний эрхийн мэдрэмжтэй байдаг Generation.
Их сургуульд орж байгаа Millennials-уудын дийлэнх хувь нь тодорхой карьер луу чиглэхгүйгээр нийгмийн шинжлэх ухаан эсвэл liberal arts чиглэлээр хичээлүүдээ сонгодог.
Өмнөх үеүдтэйгээ харьцуулахад хураасан хөрөнгө бага байдаг.
Боловсрол эзэмшсэн эмэгтэй нь эрэгтэйтэйчүүдээс харьцуулсан тоогоор бусад үеийнхээс маш өндөр.
Гэр бүл зохиож өөрийн орон гэрээ тохижуулж эхэлж буй нас нь нилээн орой.
2018 онд 25-37 насны Millennials-ийн 15% нь эцэг эхтэйгээ амьдардаг гэсэн судалгаа бий. Boomers-ийн хувьд энэ тоо 8% байжээ.
Мөн дээд боловсрол эзэмшээгүй Millennials бакалаврын зэрэгтэй Millennial-тай харьцуулахад эцэг эхтэйгээ амьдрах хандлага 2 дахин их байна.
Millennial-ууд илүү их гарал үүсэл, арьс өнгөний холимог байдлыг авчирч байгаа.
Хэрвээ та энэ их хурдацтай хөгжин буй орчинд илүү дэвшмээр байвал Millennials үеийнхэн яаж зах зээлд ажиллаж амьдарч байгааг л анзаарах хэрэгтэй дээ.
Дараагийн үе Gen-Z гэж Millennials-аас айхтар үеийнхэн гарч ирж байгаа шүү.
Б.Идэр-Од
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.