Ангижруулагч ямар ач холбогдолтой вэ

Twitter Print
2022 оны 06-р сар 03-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Ангижруулагчийн хүчийг дутуу үнэлэх хэрэггүй

1. Тэжээл өгдөг:

Шампунь үсэнд байгаа бохирдлыг арилгахын хажуугаар хуйх болон үсийг тэжээлгүй болгодог. Тиймээс ангижруулагч хэрэглэснээр үсний алдагдсан тэжээлийг нөхөхөд тусалдаг.

2. Хамгаална:

Ангижруулагчийн тогтмол хэрэглэснээр хүрээлэн буй орчин, цаг уураас болж үс гэмтэх, нар салхинд гандахаас хамгаалж өгдөг. Тэр тусмаа нарны хамгаалалтай ангижруулагчийн зуны улиралд тогтмол хэрэглэж заншаарай.

3. Чийгшүүлдэг:

Ангижруулагчид агуулагддаг чийгшүүлэгч маш сайн. Шампуниар угаасны улмаас алдагдсан чийгшлийг сайн нөхөхөд ангижруулагч тусална. Хангалттай чийгшүүлсэн үс тийм ч амархан хугарч гэмтэхгүй, хуурайшихгүй. Мөн үс чинь зөөлөн, торгомсог шинж чанараа алдахгүй ач тустай.

4. Хүчтэй болгоно:

Эрүүл, амархан тасраад уначихдаггүй үс мэдээж хамгийн сайхан байдаг. Ангижруулагчийг байнга хэрэглэхийн бас нэгэн ашиг тус бол үсний уганд хүртэл нөлөөлж, хүчтэй болгодогт оршино. Самнах бүрт их хэмжээний үс унадаг бол ангижруулагчийг тогтмол хэрэглэж байгаарай.

5. Үс хугарахгүй:

Үсээ самнах тоолонд хэт их хэмжээний сэвлэг саманд үлдэж, орой хэсгийн үснүүд богино богино, тасархай болоод байна уу? Бас үс чинь үргэлж энд тэндээ орооцолдоод байна уу? Ангижруулагч хэрэглэдэггүй бол энэ асуудал үүссэнд гайхах зүйлгүй. Учир нь үсэнд хангалттай чийгшил, тэжээл, зөөлрүүлэлт явагдаагүй учраас үс дундуураа хугарч, тасарч унадаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.