Ардчилсан намаас БНХАУ-д 10 сая төгрөг хандивлажээ

Twitter Print
2020 оны 02-р сар 08-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-д коронавирус дэгдэж, халдвар авсан, нас барсан хүний тоо хурдацтай нэмэгдэж байна. Харин гадны улс орнууд БНХАУ-д мөнгө болоод эд материалын тусламж үзүүлсээр байна.

Тухайлбал, Монгол Улсын засгийн газраас тус улсад 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болсон бол манай зарим иргэд нэгдсэн 3 мянга орчим ам.долларын үнэтэй нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл илгээсэн билээ. Тэгвэл Ардчилсан нам /АН/-аас БНХАУ-д тохиолдоод байгаа халдварт өвчний аюулыг гэтлэн давахад нь тус нэмэр болох үүднээс 10 сая төгрөгийн хандив өргөжээ.

АН-ын хандивыг БНХАУ-аас Монгол улсад оршин суугаа элчин сайд өчигдөр /2020.08.07/ хүлээж авсан байна. Хандивыг Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа, Элчин сайд асан Ц.Сүхбаатар, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйд гардуулан өгчээ. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.