Илтгэх ур чадварт зайлшгүй суралцах 5 шалтгаан

Twitter Print
2019 оны 06-р сар 25-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Ажлын байран дахь амжилтаа ахиулна – Мэдээлэл технологи хөгжсөн 21-р зуун хэмээн нэрлэдэг хэдий ч бидний хоорондын амьд харилцаа үнэ цэнэтэй хэвээр байсаар байна. Тиймдээ ч бид өдөр тутамдаа өөрийн хийж байгаа ажлаа бусдад танилцуулж, ажилтнууд байгууллагынхаа удирдлагуудын өмнө, оюутнууд багш нар, ангийнхныхаа өмнө, захирлууд ажилчдынхаа өмнө гарч ярих хэрэгтэй болдог. Гэтэл олон хүнд энэ яриа бол ахиж дэвших боломж болох нь бүү хэл, асуудал үүсгэсэн том бэрхшээл болсон байдаг. Иймээс ажлын байран дах амжилтаа ахиулж, өсөн дэвжихийг хүсч байгаа л бол илтгэх ур чадварт зайлшгүй суралцах шаардлагатай.

Илтгэх ур чадвар бол манлайлагчийн зэвсэг - Хүн төрөлхтний түүхэнд төрөн гарсан удирдагчдаас тахир дутуу удирдагчид олон байсан. Гэхдээ тэдгээр удирдагчдын дотроос хэлгүй удирдагч нэг ч байгаагүй байна. 

Танилын хүрээг нэмэгдүүлнэ - Илтгэх ур чадварт суралцсанаар та өөрийн танилын хүрээг нэмэгдүүлнэ. Олон хүний өмнө үг хэлж, бараа бүтээгдэхүүн, төсөл хөтөлбөрөө танилцуулахаас гадна та өөрийгөө бас танилцуулна