Эмэгтэй дасгалжуулагч аваргуудыг удирдана

Twitter Print
2014 оны 08-р сар 08-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн өнгөрсөн улирлын аварга “Сан Антонио Сперс” аваргаа хамгаалахаар бүрэлдэхүүндээ багагүй өөрчлөлт хийсэн. Мөн туслах дасгалжуулагчаараа эмэгтэй хүн сонгосон байна. Энэ нь Үндэсний сагсан бөмбөгийн түүхэнд эмэгтэй дасгалжуулагч ажиллах болсон анхны тохиолдол юм. Өдгөө 37 настай Б.Хаммон WNBA-ийн бүх оддын тоглолтонд зургаан удаа сонгогдон оролцож байжээ. Зодог тайлахаасаа өмнө “Нью Йорк Либерти”, “Сан Антонио Старс” багуудад алба хашдаг байв. Тэрээр аваргуудыг дасгалжуулах болсон сэтгэгдлээ хуваалдахдаа “Хэдийгээр би эмэгтэй хүн ч өөрийнхөө чадах бүхнийг хийнэ. Сан Антонио бол гайхалтай түүхтэй баг. Бид аваргаа хамгаалах болно” гэж хэлжээ.

Харин ерөнхий дасгалжуулагч Г.Попович “Б.Хаммон манай арын албанд нэгдэж байгаад би маш их баяртай байна. Түүний сагсан бөмбөгийн IQ, ажлын ёс зүй, хувь хүнийх нь харилцааны ур чадвар манай багт гайхалтай тус болно гэдэгт итгэлтэж байна” гэсэн юм. “Сан Антонио Сперс” 1999, 2003, 2005, 2007, 2014 онуудад NBA-ийн аварга болсон туршлагатай шилдэг багуудын нэг билээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.