Цэцэг, ургамал тарьж ургуулахад нэн хэрэгтэй зөвлөгөө

Twitter Print
2022 оны 01-р сар 24-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Цэцэг, ургамал тарих өөрийнхөө туршлагаас хуваалцая. 

Юуны түрүүнд цэцэг, ургамлаа сонгох

Үүнд:

Гэрийнхээ цонхны байрлал

- Гэрийнхээ өрөө тасалгааны температур, чийглэг, гэрэлтүүлэг, мөн өөрийнхөө ямар цэцэг ургамал тарьж чадах үгүйгээ судлана. Цэцэг, ургамал болгоны арчилгаа адилхан биш байдаг учир судлаарай! Сайхан харагдсан цэцэг ургамал харагдсан шигээ их арчилгаатай, тэр арчилгааг нь хийж чадахгуй бол аашлах магадлал өндөр байдаг иймээс бас л судлаарай!

Тийм цэцэг тарьвал сайн, муу гэсэн шинжлэх ухаанч бус мухар сүсэгийн үгэнд бүрэн автах хэрэггүй.

Ашиг тус

- Бидний хотын агаарын бохирдол хаашдаа л хангалтай бохир гэдэг нь тодорхой учир ядаж гэр орондоо тасалгаандаа цэвэр агаартай орчин бүрдүүлэх хэрэгцээ хамгийн чухал байна.

- Орчин үеийн хүмүүс бид интернэт, цахим, WiFi орчинд амьдарч байгаа учир соронзон орны хорт нөлөөгөөр бидний тархи толгой ачаалал ихтэй их ядардаг. Иймээс бид бүтэн нойртой ч унтаж амархад хүртэл орчин үеийн технологийн хөгжил саад болж байгаа энэ асуудлаа ч ургамалд найдаж болж байна.

- Хотожсон өндөр барилга байшинд бидний бүтээсэн хиймэл орчинд амьдарч байгаа бид байгалтайгаа ойр байх боломжийг ч мөн тасалгааны ургамал дөхүүлж өгдөг.

- Бидний үр хүүхдүүд байгальтайгаа ойр байж, ургамал цэцэг, мод усаа хайрлах дадалд суралцах боломж

- Нийгмийн хар бараан зүйлээс өөрийгөө бага ч гэсэн тусгаарлаж бясалгах нэгэн хэлбэр болно.

- Гэрийнхээ интерьерт өнгө нэмж гэрт, тасалгаанд амьд орчин бий болгоно

- Гоо зүйн мэдрэмжийг тань дээшлүүлнэ.

Сонгосон ургамлаа арчлах

- Мэдээж сонгосон ургамлаа нар, гэрэл, дулаан байрлал, ач холбогдол гээд судална. Дараагаар нь тохирох арчилгааг нь хийнэ. Ихэнх ургамал гэрэлсэг, чийглэг орчинд ургаж яг өөртөө тохирсон хөрс, сав, агаарын темпратурт ургах дуртай байдаг. Арчилгаа нь таарсан цэцэг таны мэлмийг баясгаж гэр орон, тасалгааг тань сайн сайхнаар гийгүүлэх болно. Ихэнх хүмүүс нэг цэцэг худалдаж авчаад хүнээс арчилгааг нь асуудаг энэ нь маш дутуу мэдээлэл тэр хүнээс авах нь тодорхой зарим хүн өөрийн гэсэн ерөнхий ургамал тарьдаг аргатай байдаг түүнийгээ хэлнэ, зарим нь санаж байгаагаа хэлнэ энэ нь таньд тэр цэцгийг тарихад хангалттай мэдлэг болж чадахгуй. Иймээс та хэрэв гадаад хэлтэй бол ургамлынхаа нэрийг бичээд хайгаад хэрэгтэй мэдээллүүдээ олоод авч болно. Гадаад хэл мэдэхгүй ч монгол хэл дээрээ мэдээллүүд олоод авч болно.

Хөрс

Ургамлыг амжилттай тарихад хөрс маш чухал байдаг хөрсөн дөх найрлагаа судална. Сонгосон ургамлуудаа ямар ангилалд багтах мөн яг тухайн ургамал нь ямар онцлог найрлагатай хөрсөнд тарихаа мэдчихвэл маш амар. Ангилал гэдэг нь ерөнхийдөө тасалгааны ургамлыг 3 ангилдаг Үүнд: Цэцгээрээ гоёдог, навчаараа гоёдог, модлог гэж ангилдаг. Энэ 3 маань арай өөр өөр найрлагатай хөрсөнд ургана. Анхлан тарьж буй хүмүүст зөвлөхөд модлог, навчаараа гоёдог цэцэг сонгоорой гэж зөвлөнө. Арай арчилгаа хөрс энэ тэр гээд энгийн байдаг. Хөрсний PH их чухал байдаг учир дэлгүүрээс худалдан авах хөрснийхөө хүчиллэг чанар, найрлагыг нь ургамалдаа тохирох үгүйг нь харж аваарай. Эсвэл өөрөө хөрсөө найруулхыг илүүд үздэг бол хөрсөө баялаг найруулах тал дээр анхаарч нэмэлтээр навчит хөрс, модны нүүрс нэмж өгөөрэй илүү тэжээллэг, хорхой шавьжнаас хамгаалах болно. Хөрсөө ургамалдаа хийхээсээ өмнө ариутгаж хэрэглэх хэрэгтэй олон арга байгаа хөрс ариутгахдаа жишээ нь хөргөгчинд хийж хөлдөөх, халуун усаар шалзлах, маргенцтай усаар ариутгах сода гэх мэт аргыг хэрэглэдэг. Зарим хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь хэт хүнд хөрс болох хар шороонд бүх ургамлаа суулгасан байдаг энэ өөрөө ургамалд хангалттай шим тэжээлтэй хөрс байж чадахгуй хөрс сийрэг биш учир амьсгалах боломжгүй үүнээсээ болж ургалт маш тааруу байсаар сүүлдээ илжирдэг.

Тайралт, чимхэлт

Ургамал үзэсгэлэнтэй, зөв ургахад тайралт, чимхэлтийг цаг тухайд нь хийж байх хэрэгтэй, цэцгээрээ гоёдог ургамлыг тайрах шаардлагатай бол хайр найргүй бундуй цэцэгтэй нь тайрах хэрэгтэй үүний ачаар цэцэг тань өмнөхөөсөө илүү өтгөн зөв хэлбэртэй олон бундуй үүсэж битүү цэцэглэх болно. Жишээ нь шимтэглэй, буугенвилияаг байнга тайрч тайрсангаа үрслүүлж байх хэрэгтэй.

Гэрэлтүүлэг

Энэ бол хамгийн чухал бараг бүх гэрэлсэг, бүр хурц наранд дуртай цэцэг байхад, саринсан гэрэлд , тод дуртай нь ч бий, сүүдэрт ургадаг ч ургамал бий. Гэрэл багатай орчинд ч ургадаг ургамлууд байдаг гээд бараг харанхуй газар ургуулаад байдаг гэтэл таны бодсон шиг чин үзэсгэлэнтэй ургахгуй байх тохиолдол олонтой. Энэ эргээд л гэрлийн хэрэгцээ түүнд бага ч гэсэн байнаа гэсэн үг юм. Гэрэл дутахаар ургамал навчаа гөвдөг, зарим нь сунаад үзэмжгүй ургадаг. Орчин үед генийн аргаар гаргаж авсан алаг навчтай ургамлуудад бол гэрэл маш их чухал гэрэл дутвал алаг нь багасаад энгийн анхны өнгөрүүгээ ойртоод алаг биш жигд ногоон болдог. Харин эсрэгээрээ гэрэл ихэдвэл цагаан болдог. Ургамалд заавал нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх хэрэгтэй. Ялангуйяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд жилийн 4 улирлын нарны илч харилцан адилгүй байдаг. Өрөө тасалгааны цонхны байрлал бас их чухал хойшоо харсан цонхтой айлуудад бол нэмэлт гэрэлтүүлэг нэн чухал.

Байрлал

Ихэнх айлууд цэцэг ургамлаа цонхон дээрээ тавьсан харагддаг энэ нь тийм ч тохиромжтой байрлал биш. Учир нь тасалгааны температур цонхны тавцангийн температур хоёр өөр учир ургамал өвлийн улиралд жинддэг, цонх онгойлгож агаар салхи оруулахад хурдан даарч хайрагддаг. Огцом агаарын өөрчлөлтөөс болж ургамал стрестдэг, бас даарснаасаа болж янз бүрийн мөөгөнцөрийн өвчнөөр өвддөг, үхдэг. Цонхоо онгойлгохгуй байсан ч цонхны тавцан дээр байгаа цэцэг өвөлдөө сэрүүн температураас болоод амралтын үедээ шилжээд ургалт нь удаарширч унтаа байдалд шилждэг.

Чийглэг, температур

Цонхон дээр өвлийн улиралд ялангуяа цэцэг ургуулах дэмий. Паарны дээр цонхны тавцан маань сэрүүхэн ч хуурай агаартай байдаг учир хуурай агаарт тэсвэргүй ургамлуудад нэн тохиромжгүй. Жишээ нь хаан шимтгэлээ, жасмин, хим, жимснүүд гэх мэт. Гэхдээ паарны агаарыг тавцангийн ирмэг хаадаг бол харин хаан шимтэглэй, хим, ялдам цэцгэнд тохирдог.

Ихэнх ургамлууд чийглэг дулаахан орчинд ургах дуртай байдаг учир энэ орчныг нь боломжоороо бүрдүүлж өгөөрэй. Үүнд: өглөө оройд үстэй навчтай л биш бол бүх цэцэгнийхээ навчийг шүршиж байх хэрэгтэй. Агаар чийгшүүлэгч залгаж болно. Таны цаг зав бага бол шилэнд ус хийгээд тавьж болно. Гэхдээ агаарын чийгшил өндөр шаардлагатай ургамлыг та зав тааруу бол бүү сонгоорой!

Усалгаа

Ихэнх хүмүүс үүн дээр хамгийн их алддаг ургамлыг хамгийн түргэн цааш нь харуулж чадах зүйл бол усалгаа. Усалгааг маш сайн анхаарах хэрэгтэй цөөн хэдэн ургамлын хөрсийг хатаахгуй чийглэг байлгах хэрэгтэй байдаг Үүнд: азалияа, шүхэр цэцэг бүр намаг шиг нойтон хөрсөнд ургадаг. Ихэнх ургамлыг ялангуйяа модлог ургамлыг бага услах хэрэгтэй өнгөн хөрс 1-2 см хатсан байхад усалхад та буруулахгуй. Ус бага шаарддаг хөрс 4см хатхаар усалдаг ч ургамлууд байдаг Үүнд: мөнхрөө, доллор мод, кактус гэх мэт. Усалгааг оройд хийгээд нарны тусгал тусаагүй байхад навчруу шүрших хэрэгтэй. Мэдээж хонуулсан зөөлрүүлсэн усаар усалах хэрэгтэй.

Бордоо

Бордоо нь хиймийн, био гэж ангилна. Гэртээ био бордоог хийгээд тавьчих хэрэгтэй үүгээрээ ихэнхдээ услаад л байвал илүү эрүүл мэндэд хоргүй ургамалдаа тустай үйлдэл болноо. Био бордоо гэдэгт нь тийм ч чухал зүйлүүд орохгуй идэж байгаа хүнсний ногоо, жимснийхээ хальс, өндөгний хальс зэргээ хаяхгуй усанд хийж тавиад усалхад л болно. Бордох улирал эхэлхээр хиймийн гаралтай бордоогоор шаардлагатай бол 14 хоногтоо нэг сардаа нэг ч юмуу бордож болно.

Нутагшуулах

Бидний дунд дэлгүүрээс орж ирсэн ургамлыг гэхт ирээд үхчихдэг, хорхой шавьжтай байдаг гэсэн ойлголтууд байдаг. Дэлгүүрээс ч авсан хувь хүнээс ч авсан байсан хамаагүй тэр цэцгээ бусад цэцэгтэйгээ нийлүүлж тавьж болохгуй 3 хоног тусад нь байлгаж навч, цэцэг иш хөрсийг нь шалгаад ариутгана. Ариутгахдаа сул найруулсан маргенцтай усаар усална. Дараагаар нь өөр орноос ирсэн ургамлынхаа стресснээс нь гаргах хэрэгтэй. Өөр орчин нөхцөлд ургаж байгаад ирсэн ургамал хүртэл стрестээд унжийдаг тиймээс энэ асуудлаас нь гаргах хэрэгтэй! Гаргахын тулд стрессний бордоо байдаг үүнээс нь зааврынх нь дагуу найруулаад усалдаг. Арайхийн стресснээс нь гаргах гэж байж бордох хэрэгтэй. Гэрт тань ирээд шинэ навч, нахиа, бундуйгаа задлаад цэцэглэж байвал одоо та санаа амарч болно танай гэрт дасаж байна.

Хортон шавьж, ялаатах

Хортон шавьж нь ихэвчлэн хуурайшихаас үүсдэг. Иймээс хуурайшуулахгуй байх тал дээр анхаарах хэрэгтэй! Харин ялаа бол ус ихдэх чийгшилээс үүсдэг. Зарим хөнгөн хөрс, бууц ялаатуулах гээд байдаг учир хөрсөндөө анхаараарай! Хэрэв ялаа үүссэн бол усалгааг холдуулж, ялааны хороор усалж устгах хэрэгтэй! Гэхдээ би ялааны хор нь иргээд бидний эрүүл мэндэд хортой учир хэрэглэдэггүй үүний оронд мэдрэмжтэй хөрсөө хатаагаад ялааны өндөгнүүдийг устгадаг. Харин хорхой шавьж үүсвэл 3 хоног дараалан навч, ишийг шүршүүрт угааж хогны хар уут углаад харанхуй өрөөнд хонуулаад маргенцтай усаар услаад содатай усаар шүршдэг. Аан бас хорхойны хор хэргэлэхгүйгээр энэ асуудлаас гардаг юм эцэст нь хэлхэд арчилгаа зөв бол эдгээр асуудлууд тулгарахгуй байж болноо.

Цэцгийн сав

Цэцгийн савыг сонгохдоо аль болох доод нүх сайтай агаар сайн нэвтрүүлдэг, илүүдэл усыг гадагшлуулдах боломжтой байдаг. Хөрснийхоо доор заавал дернаж дэвсэж өгөөрэй! Энэ нь мэдээж илүүдэл усыг гадагшлуулхад их тустай. Дараа нь эрүүл мэндэд хоргүй материалаар хийгдсэн хуванцар, шавар ваарыг сонгож ургамлаа тариарай! Шавар ваарын давуу тал олон байдаг. Жил болгон бүх цэцгийнхээ савыг солих шаардлага байхгуй том модлог цэцгийн савыг наснаас нь хамаараад 2-4 жилд сольж болно. Харин ургалт хурдан цэцгийг жил болгон сольж болно.

Үндэс хэт ихэдсэн тохиолдолд үндэснээс нь тайрч багасгаж болно. Цэцэг ургамлын сав нь багадхаар доод навчнууд нь шарлаад унаад байдаг өөр шалтгаангүй навч шарлаад унаад байвал савыг нь ажиглаад үзээрээ! Цэцгэлдэг ургамлууд сав жижигдвэл бундуй үүсээд цэцэглэх нь олонтой. Сав томдуул ургамлын ургалт удааширч хамаг хүч нь үндэсрүүгээ яваад эхний ээлжинд саваа дүүргэх гээд зүдэрдэг, бас хөрс нь усаа шингээх гэсээр байгаад агаар нэвтрүүлж чадалгүй үндсээ илжрүүлэх аюултай байдаг. Иймээс та савандаа анхаараарай!

Эх сурвалж: Нарны гэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.