Монгол орны сонирхол татам 10 сэнжит хад

Twitter Print
2023 оны 02-р сар 24-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

Монгол орны өнцөг булан бүрт орших өвөрмөц тогтоц бүхий олон "СЭНЖИТ ХАД"-уудаас хамгийн сонирхол татахуйц 10 газрыг сонгон мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн гадаргыг өөрчлөдөг гадаад хүчний үйл ажиллагаа буюу нар, салхи, усны элэгдүүлэх процессын үр дүнд хад чулуу өгөршин янз бүрийн хэлбэр дүрстэй болдог байна. Ийм зарчимаар төрөл бүрийн хад чулуу нүхлэгдэн тэр нь урт хугацаанд тэлэгдэж томорсоор сэнжит хад бий болдог.

Сэнжит хадан нь манай орны хад чулуу бүхий нутаг дэвсгэрт түгээмэл тархсан байгалийн нэгэн урлал болно.

Сэнжитийн хярын сэнжит хад /Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг/

Дэлгэрмөрөн, Бэлтэсийн бэлчирийн Бошлой хадны сэнжит хад /Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг/

Ламын тооройн сэнжит хад /Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг/

Ширийн чулууны сэнжит хад /Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг/

Их нартын хадны их сэнжит хад /Дорноговь аймгийн Айраг сумын нутаг/

Хасагт хайрхан уулын Хүнхэр зуслангийн сэнжит хад /Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг/ Заан хад гэж нэрлэх ч бий.

Бодончийн голын сэнжит хад /Ховд аймгийн Алтай сумын нутаг/

Бүсийн чулууны сэнжит хад /Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг/

Цагаанчулуутын сэнжит хад /Хэнтий аймгийн Дадал сумын нутаг/

Эх сурвалж: Спорт аялал жуулчлал

Гэрэл зургийг: Доржийн Батболд

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.