Харвинтай, том гэдсээ алга болгох алтан жор

Twitter Print
2019 оны 09-р сар 28-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Нарийхан, гоё гэдэстэй болох хоолны дэглэмийг та бүхэнд санал болгож байна. Үүний тулд та хэсэг хугацаанд жаахан өлсгөлөн явах хэрэг гарна.

Ингэснээр таны ходоод багасч, жаахан юм идээд цаддаг болох юм. Үүний төлөө танд жаахан тэвчээр хэрэгтэй. Сүүлдээ та одоо иддэг хоолныхоо талыг идээд л цаддаг болно. Мөн цадталаа идсэн ч гэдэс тань цүдийхээ болино. 

Юуны өмнө та давс хэрэглэхээ боль. Мөн гэдэс томруулдаг хүнс болох цагаан талх, жигнэмэг, бялуу зэргээс татгалзах хэрэгтэй. Мөн өдөрт тогтмол хэрнээ бага багаар идэж заншаарай. 

Түүнчлэн таны хоолны цэсэнд нимбэг, апельсины шүүс, грек салат хангалттай байх ёстой. Кофе бага ууж, харин ус их уух хэрэгтэй.

Ингээд та хоёр долоо хоногийн дараа бүс, тэлээнийхээ нүхийг ахиулж бүслэх буюу томдсон банзлаа танах хэрэг гарна даа. Ингээд амжилт, бүсгүйчүүд ээ. 

Хоолны дэглэм

Өглөөний цай  (доорх 2 хувилбарын аль нэгийг сонгоно).

а) 1 аяга тослоггүй йогурт, 1 ширхэг апельсин.

б) 1 хутгаж шарсан өндөг, 2 зүсэм бүхэл үрийн талх 

Үдийн цай

250 гр тахианы мах (хальсгүй) эсвэл загас, салаттай. 

Оройн хоол

Гриль дээр бэлдсэн 1 ширхэг бифштекс, 75 гр чанасан шош, 1 ширхэг апельсин. 

Ингэхэд оройн хоол ба үдийн хоолны байрыг сольж болно. 

Зууш (өдөрт 2 удаа иднэ)

1 ширхэг шоколадтай талх, өөх тосгүй аяга шөл. 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.