Файлуудаа хэрхэн цэгцтэй байлгах вэ?

2017 оны 04-р сар 20-нд 17:55 цагт
Мэдээний зураг,

Компьютер дээрх олон төрлийн файлууд дундаа төөрөлдөж, эргээд хэрэгтэй файлаа олохгүй байна гэдэг ажил хэрэгч бус сонсогдож байгаа биз.

Доор таньд зөвхөн шинэ санаануудыг өгөх зорилготойгоор зөвлөмжийг бичлээ.

1. Түр хэрэглэх файлаа дэлгэцэн дээр гаргах. Интернэтээс эсвэл е-мэйлаас олон файл татаж авч үзэх шаардлага бидэнд их тулгардаг. Энэхүү файлуудыг хавсралт үзэх хавтас нэртэйгээр folder нээж дэлгэцэн дээр байрлуулах нь ажлыг тань их хөнгөвчлөх болно. Эдгээр түр зуурын файлуудыг үзэж танилцсаныхаа дараа устгана, эсвэл хэрэгтэй файлуудыг өөр газар луу зөөж болно.

2. My documents-д шатлал үүсгэх. My documents дотор ер нь үндсэн 4 хавтсыг үүсгэдэг. Үүнд: Зураг, Дуу, Бичлэгүүд үлдсэн нэг нь бусад файлуудыг багтаадаг. Учир нь эдгээр төрлийн файлуудыг байнга нээх шаардлага үргэлж байдаг.

3. Файлуудаа дор бүр нь ангилж байх. Өнөөдөр хэдхэн минутын дотор хийх зүйлийг хожмын цаг үрсэн үйлдэл болгон бүү хойшлуулаарай. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл аливаа файлаа агуулгаар нь дор бүр нь ангилж хавтсанд байрлуулж бай. Жишээ нь: ажлын хавтас магадгүй түүн дотор тодорхой төсөл эсвэл он сараар ангилж хийсэн хавтсуудыг байрлуулах жишээтэй.

Ингээд та ангилсан хавтсандаа тухайн файлаа байрлуулах нь эргээд хэрэгцээт файлаа амархан олоход тусална.

4. Файлыг нэгээс илүү газар байрлуулах. Энэ нь мэдээж таны байнгын хэрэглэгддэг файлуудад хамааралтай. Та энэхүү хэрэгцээт файлын shortcut-г үүсгэснээр ихээхэн цагийг хэмнэж чадах болно. Нэг үгээр хэрэгцээт файлуудаа та shortcut хэлбэрээр нэг хадгалж, эх хувилбараар нь бас нэг хадгалж, өөрт олоход хялбар газруудад байрлуулна гэсэн үг юм.

5. Тодорхой хугацаанд файлын устгал хийж байх. Тодорхой хугацаа өнгөрөхөд танд хэрэгтэй байсан файлууд чухал байхаа больдог. Тэгэхээр эдгээр файлуудыг тогтмол устгаж байх нь зөв юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.