Монголын сайтууд кибер халдлагад өртсөн байж болзошгүй

Twitter Print
2014 оны 08-р сар 07-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Үндэсний Дата төвд сервер нь байрладаг Монгол улсын бүхий л сайтууд өнөөдөр 8 цаг 55 минутаас эхлэн ажиллагаагүй болж, үйл ажиллагаа нь түр хугацаанд зогслоо. Ямар шалтгаанаар ийнхүү Монгол улсын сайтууд ажиллагаагүй болсныг Үндэсний Дата төвийн захирал Энхболдоос тодруулахад "Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хариуцан ажилладаг шилэн кабельд гэмтэл гарсан учраас үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлүүлэн хэвийг болгосон ч дахин нөөц сүлжээ тасарсан. Харин Үндэсний Дата төвийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна" гэж мэдэгдлээ.

Харин Мэдээлэл холбоо сүлжээ компанийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга Золбаярын мэдээллэж байгаагаар "шилэн кабель тасарсан гэх дуудлага манай компанид ирээгүй, одоогийн байдлаар шилэн кабель тасарсан асуудал байхгүй. Иймээс хакердуулсан байх магадлалтай" гэдэг мэдээллийг өгсөн юм.

Энэхүү асуултанд хариулт авахаар Тагнуулын ерөнхий газрын харъяа Кибер аюулгүй байдлын газарт ирж мэдээлэл авах гэсэн боловч "энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй, Үндэсний Дата төвд гэмтэл үүссэн байх магадлалтай" гэж мэдэгджээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.