Хунгийн чуулга намар болдог

Twitter Print
2015 оны 09-р сар 03-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн намар Сүхбаатар аймагт орших Ганга нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг чуулдаг. Тус аймгийн иргэдийн ярьж байгаагаар усны гэгдэх шувууд бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг гэж байна. Энэ урагшлалт нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэлээр нисэх боломж бараг байдаггүй гэнэ.

Яагаад гэвэл тэнд цөл, говийн бүс үлэмж урт үргэлжилж нуур цөөрөм байхгүйтэй холбоотой хэмээн ярьлаа. Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардаг юм байна. Түүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр байдаг олон нуур цөөрмүүд бүхий Ганга нуур гэнэ. Жил бүрийн аравдугаар сард тус аймгийг зорих дотоод жуулчдын тоо эрс нэмэгддэг аж. Тэд бүгд л “Хунгийн чуулган” үзэж нүдээ баясгаж, сэтгэлээ амраахыг зорьдог юм.  Жил бүрийн  аравдугаар сарын 7-ноос 9-ны өдрүүдэд “Хунгийн чуулган” болдог.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.