Зам тээврийн осол буурахгүй байгаад жолооч нар буруутай

Twitter Print
2014 оны 08-р сар 07-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Уржигдар оройны 22:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 6-р бичил хорооллын урд зам дээр ноцтой осол гарлаа. Жижиг оврын суудлын гурван машин хоорондоо мөргөлдөж хүн ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Осол гаргасан машинуудын жолооч нар бүгд эмэгтэй хүмүүс байсан хэмээн эх сурвалж мэдэгдэж байна. Дээрх хэргийг харьяа дүүргийн замын цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Замын цагдаагийн газраас зам тээврийн ослоос байнга урьдчилан сэргийлж ажиллаж байгаа боловч жолооч нарын хариуцлагагүй, хүлээцгүй үйлдлээс автын осол гарах нь буурахгүй байна. Тэр дундаа хүний амь нас хохирсон хэрэг гарч байгаа нь харамсалтай. Иймд жолооч, замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст замын цагдаагийн газраас анхааруулахад жолоо барьж байхдаа дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.193.21) 2014-08-07 23:04
      • 0
      • 0

      зам тээвэрийн осол хэлэж ирдэггүй шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.24) 2014-08-07 21:07
      • 0
      • 0

      morgoldool ybj baihaas daa teneg joloo barij medehgui nusgainuudtai . tank bariad ybj baibal taarna

      Хариулах

    • ДУКА Зочин

      (202.179.15.106) 2014-08-07 20:00
      • 0
      • 0

      Ёстой төвөөр явж чаддаггүй ийм жолооч нарыг л татварт хамруулж баймаар байна шүү!!!

      Хариулах

    • Зочин

      (203.194.114.31) 2014-08-07 18:12
      • 0
      • 0

      Тор урьдчилан сэргийлэх зохион байгуулах ажлаа МУУ хийгээд байгаа юм шдээ.

      Хариулах

    • Зочин

      (202.55.183.107) 2014-08-07 17:50
      • 0
      • 0

      Жолооны багш нэртэй дүрэм гэдгийг мэдэхгүй нөхдүүдээр заалгасан хүн сайн жолооч болох уу. Зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслэлээ зогсоохийн оронд бултахийг зааснаас олон машинийг хамарсан аваар гарч байгаа юм биш үү Жолооны курсүүд нь мөнгөө хэмнээд хотын жолоонд гаргахгүй. ЗЦагдаагийнхан курсүүдээ хариуцдаг болохоор дундаа орчихсон

      Хариулах

    • odgerel

      (27.123.214.110) 2014-08-07 15:41
      • 0
      • 0

      Chadbargui joloch ih bna shuu dee bas manaihan bi bidee zaahan huleechtai baiuy

      Хариулах

    • Зочин

      (182.160.39.231) 2014-08-07 15:19
      • 0
      • 0

      mongoor vnemleh garguulj jolooch bolson gazriin gainuud hvnd gai bolj baihgvi yu

      Хариулах