Худалдагч Хачико

Twitter Print
2014 оны 08-р сар 07-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Токио, бум бужигнаж, түм түчигнэсэн их хот. Энэ их хотын тахир, муруй гудамжаар орж сэлгүүцэн алхахад сонин хачин зүйл бишгүй л тохиолдоно. Гудамжны нэгэн жижиг ТҮЦ-нд нохой үйлчилгээ үзүүлж байвал огт гайхах зүйлгүй. Анзааргагүй явтал жижиг цонхноос нохойн толгой цухуйж, юу авах вэ? гэсэн шиг харж зогсоно. Хэрвээ сониучирхан очиж аль нэг зүйлийг авах гэвэл эзнээ дууддаг байна. Ийм нэгэн сонирхолтой “худалдагч” Япончуудын хайр энхрийлэлийг богино хугацаанд татаж, ойр хавийн оршин суугчид нь байнгын үйлчлүүлэгчид нь болоод байгаа гэнэ.

Шиба-ину үүлдэрийн уг зугаатай нохой эзэгтэйнхээ хамт хоёулаа амьдардаг бөгөөд үйлчлүүлэгчдээ баярлан угтаж, эрхэлдэг нь интернэт орчинд алдаршиж байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.