
Хүүхэддээ өгсөн халаасны мөнгөнийхөө хариуд хүүхдээрээ нэгэн хэвийн ажил хийлгэх, жишээлбэл унтлагынхаа өрөөг цэвэр байлгах хогоо үргэлж асгах зэргийг хийлгэхгүй байх нь зүйтэй гэдэгтэй мэргэжилтнүүд санал нийлдэг. Харин ингэхийнхээ оронд түүнийг өөрөөр нь халаасных нь мөнгийг олоход нь туслах хэрэгтэй.
Та өөрийнхөө хүүхэдтэйгээ печень чихрийн талаар хэрүүл хийж байхдаа тэд нарыг хэзээ нэгэн цагт хөгширч ажлын хариуцлага үүрнэ гэдгийг мэдээж төсөөлөхөд бэрх байдаг байх. Гэхдээ тэд нэг л өдөр насанд хүрнэ, мөн тэднийг ирээдүйд мөнгөө хэрхэн зөв зохицуулах бол гэж та бодож байсан уу?.
Халаасны мөнгө
Ямар ч эцэг эх хүүхдээ шинэ тоглоом авна гэж уйлахад нь уурладаггүй гэж үү. Надад энэ тоглоом байхгүй надад энийг аваад өгөөч? Энэ асуулт таныг жолоо барьж байх үед бүр ч галзууруулах дөхнө. Гэвч ингэж аяглах нь муу. Арай гэж хүүхэд чинь үглэхээ больж байх үед гэнэт дэлгүүрийн хажуугаар өнгөрөх үед гараараа заан дахин орилж эхлэнэ, энэ үед та тэсэрч байгаа уураа хэрхэн зогсоох вэ?
Энэ үед мэргэжилтнүүдийн өгөх хариулт бол халаасны мөнгийг хүүхдэд тогтмол өгч тэдэнд чухал үед нь мөнгөө хэрхэн зохицуулах талаар хэлж өгөх ёстой гэжээ. Хүүхдэд халаасны мөнгийг хангалттай өгч байх хэрэгтэй. Энэ нь хүүхэд болон эцэг эхийн хоорондох харилцааны бухимдалыг арилгаж өгдөг. Учир нь энэ нь эргээд хүүхдийг өөрийг нь мөнгөө зөв зохицуулах хариуцлагатай болгодог ажээ.
Хангалттай халаасны мөнгө гэж юу вэ? Мөн та үүнийг хэзээнээс өгч эхлэвэл зүйтэй вэ?
Шинжээчдийн үзэж буйгаар тэдэнд халаасны мөнгө өгч эхэлсэн цагаас буюу бүр 3 настайгаасаа л мөнгийг эд бараа хоол хүнсээр сольж, үйлчлүүлж байгааг ойлгодог бөгөөд удалгүй тэдэнд тоглоом хэрэгтэй болвол таны бяцхан хүүхэд чинь түрийвчийг чинь сэмхэн ухаж эсвэл банк руу явъя юм авъя гэж хэлж эхлэх болно.
Хэр их халаасны мөнгийг өгөх нь таны байдлаас болон хүүхдийн чинь нас, түүний найзууд нь хэр их мөнгө авч байгаагаас шалтгаалдаг, ялангуяа өсвөр насныханд энэ нь илүү мэдрэгддэг. Америкийн ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ халаасны мөнгийг нь нэг долоо хоногоор, нэг сараар өгч үүнийгээ жил бүр 50 цент, 1 доллароор нэмж байдаг.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.