Хэрхэн биеийн галбиртаа тааруулан хувцаслах вэ?

Twitter Print
2020 оны 12-р сар 19-нд 15:06 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүний биеийг ерөнхий таван төрөлд хуваадаг. Алиман, лийрэн, гvзээлзгэнэ, элсэн цаг, тэгш өнцөгт гэсэн төрөлд хуваадаг байна. Таны бие аль төрөлд хамаардгаас шалтгаалан хувцасаа тохируулж өмсөхийг зөвлөж байна.

АЛИМАН ХЭЛБЭР

Ерөнхийдөө таны биеийн хэлбэр сайн боловч цээжний дунд хэсгээрээ таргалдаг. Өөрөөр хэлбэл, бэлхүүс байхгүй гэсэн үг. Гэхдээ танд гайхалтай хөх, бас хөл байх нь элбэг тул тэдгээр давуу тал дээрээ анхаарч, бэлхүүс хэсгээ тодотгохгүй байх хувцас сонгох нь зөв. Урт, шулуун цамц өмсвөл хүмүүсийн нүдийг хужирлаж чадна. Мөн цээжээ гаргасан байвал сайн. Харин богино цамц, хүрэм, давхарласан юбкыг сонгоод хэрэггvй гэж зөвлөмөөр байна.

Ийм биеийн галбиртай хүмүүст шулуун даашинз зохидог. Учир нь гэдэсний хэсэг далдлагдсанаар таныг өөгүй харагдуулна. Мөн хуниастай урт даашинзууд, цээжээ ил гарсан даашинз өмсвөл тохиромжтой бол бүстэй, бэлхүүс барьсан даашинзнаас татгалзах хэрэгтэй.

ЛИЙРЭН ХЭЛБЭР

Ихэнхдээ гуя ташаа хэсгээрээ том хүүхнvvд лийрэн хэлбэртэйд ордог. Гэгээтэй өнгөтэй цамцыг сонгох хэрэгтэй. Үүнээс гадна цамц тань том зах, эсвэл том энгэртэй, том ханцуйтай байвал таныг сайхан харагдуулж чадна. Харин шулуун буюу харандаан юбканаас татгалзаарай. Мөн юбка тань бариу бол таны бүдүүн хэсгийг илүү том харагдуулах болно. Ийм галбиртай хүн А хэлбэртэй даашинзыг сонгох нь зөв.

Ингэснээр таны гуя ташаа хэсгийг халхалж чадна. Мөн цээжин хэсгээрээ нэлээд их чимэглэлтэй даашинз хүмүүсийн анхаарлыг таны ташаа хэсэгт бус харин цээжин хэсэгт хандуулах учир өмсөхөд тохиромжтой. Харин нарийн дааншинзыг хэзээ ч сонгож болохгүй. Энэ нь таны биеийн галбирыг тод харагдуулах болно. Түүнчлэн хуниастай даашинзнууд тохиромжгүй.

ГҮЗЭЭЛЗГЭНЭ ХЭЛБЭР

Гүзээлзгэнэ хэлбэрийн биетэй эмэгтэйчүүд ихэнхдээ өргөн мөртэй, том хөхтэй байдгаас биеийн доод хэсэг нь жижиг болж харагддаг. Өргөн мөр нь заримдаа эрэгтэй хүн шиг харагдуулах тохиодол байдаг ч хувцсаар үүнийг төвөггүйхэн засаж болдог. Хэрвээ та гүзээлзгэнэ хэлбэрийн биетэй бол доошоо өргөн хэлбэрийн юбка, тарпиз хэлбэрийн өмд өмсвөл таныг жинхэнэ сайхан харагдуулж чадна. Харин мөрөвч, нарийн өмд зохихгүй гэдгийг санах хэрэгтэй.

ЭЛСЭН ЦАГ ХЭЛБЭР

Элсэн цаг хэлбэрийн биетэй бүсгvйчүүд хамгийн сайхан биетэйд тооцогддог. Тэд ихэнхдээ нарийхан бэлхүүстэй байдаг. Тэгэхээр аль болох биеийн галбираа харуулсан хувцас өмсөх нь зөв. Гэхдээ хэтрүүлвэл хэт дур булаам харагдах буюу бусдад буруу сэтгэгдэл төрүүлэх нь бий. Ийм биеийн хэлбэртэй хүмүүс бэлхүүсээ харуулсан байвал сайхан харагдана. Тиймээс бүстэй цамц, даашинз тохиромжтой. Эсвэл тарпиз хэлбэрийн өмд сайхан зохино.

Даашинз тань хойноо зангилаатай бол жинхэнэ супер харагдана. Мөн мөргvй даашинз, V хэлбэрийн захтай даашинз аль аль нь зохино. Харин шулуун, бие бариагүй даашинз өмсөөд хэрэггүй. Хэрвээ энгэр хэсэг нь хэлхгэр бол доод хэсгээрээ бариу даашинзыг өмсөж болохгүй.

ТЭГШ ӨНЦӨГТ ХЭЛБЭР

Олон бүсгvйчүүд ийм төрлийн биеийн хэлбэрийг хүсдэг. Хэдий тэгш өнцөгт хэлбэртэй ч эрэгтэй хүний бие шиг харагддаггүй. Мөн таны биеэс хасах зүйл ч байхгүй. Харин зарим зүйлсийг нэмж болох юм. Үүнийг зөв хувцаслалтаар зохицуулж болно. Пальто, цув өмсвөл бүстэйг сонгох хэрэгтэй. Энэ нь таныг илүү гоолиг, бэлхүүстэй харагдуулах болно. Харин суудал намтай өмд таны биеийг маш урт харагдуулах ба бэлхүүсийг тань гоолиг харагдуулахгүй.

Ерөнхийдөө ийм биетэй хүмүүсийн бие шулуун байдаг учир даашинз сонгохдоо дээд доод хэсгээ тодотгосон даашинзыг өмсөх хэрэгтэй буюу өөрөөр хэлбэл бэлхүүсээрээ нарийн байх ёстой юм. Юбканы хувьд аль ч хэлбэрийн юбка танд сайхан зохино.

Хөөрхөнтдөг өдрүүд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.