Бид хоолыг нарийн гэдсэндээ шингээдэг

Twitter Print
2021 оны 02-р сар 20-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Ихэнхи хүмүүс ходоод хоолыг шингээдэг гэж андуурдаг. Үнэндээ идсэн зүйлээс шим тэжээлийг судсанд хүргэх явц нарийн гэдсэнд явагддаг. Үрчийж мушгирсан нарийн гэдсийг ойроос харах юм бол хуруу тэмтрүүл шиг хэлбэртэй салбангуудаар дүүрэн. 1 мм квадрат талбайд 30 орчим салбан орших бөгөөд микроскопоор харвал салбан бүр жижиг бичил салбангуудаас бүтсэн байхыг олж харна.

Харьцуулж хэлбэл нарийн гэдэсний дотор тал нь хамба хилэн шиг бүтэцтэй. Хэрвээ салбан, бичил салбан бүрийг дэлгэж сунгавал 7 км урттай болно. Ганц зүсэм талх, ширхэг жимс шингээхэд хэтэрхий том хэмжээ гэж хэлж болох ч гаднаас ирсэн хоол хүнсийг өчүүхэн жижиг болтол нь задалж хэрэгтэй шим тэжээлийг бүгдийг нь авахын тулд ийм бүтцийг байгаль бүтээжээ.

Нарийн гэдсийг бохир гэж андуурах нь бий. Үнэндээ бүдүүн гэдэсний сүүлийг 1 метр хэсэг л ялгадастай зууралддаг. Яг хоол боловсруулж байх үед нарийн гэдэс тосорхог, шингэн зүйлээр дүүрсэн байх бөгөөд хоол боловсруулалт дууссанаас цагийн дараа өөрийгөө цэвэрлэн саяхан л энд ажил буцалж байсан гэж хэлэхээргүй шил толь мэт гялгар болдог.

Нойр булчирхайнаас ялгарах дааврууд хоол боловсруулалтанд чухал үүрэгтэй. Ходоодноос жижиглэгдэн ирэх хоолны зуурмагтай тэдгээр дааврууд урвалд орсноор шингээлтийг илүү үр дүнтэй явуулах боломжийг нарийн гэдсэнд олгодог. Нэг үгээр нойр булчирхайн даавруудгүй бол хоол маш муу шингэдэг.

Дээр өгүүлсэн салбан бүр жижиг хялгасан судастай. Салбан хоолноос авсан шим тэжээлээ хялгасан судсанд дамжуулж тэр нь шууд элгэнд очин шүүгдэсний дараа биеэр тархдаг байна.

Сайтар хооллосны дараа ихэнхи хүн ядардаг. Учир нь хоол боловсруулах эрхтнээр их хэмжээний цус урсах болно. Аль болох шим тэжээл их шингээхийн тулд шүү дээ. Бидний амарч байх үед нарийн гэдэс бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоолны эс бүрийг шингээж авахыг хичээнэ. Тиймээс хооллосны дараа хэсэгхэн амарч нарийн гэдсэндээ "тусламж" үзүүлж байгаарай.

Эцэст нь хэлэхэд бидний эрхтэн бүр энерги хэрэглэдэг. Нарийн гэдэс бол хэрэглэсэн энергиэ хэд дахин давуулан буцааж өгдөг цорын ганц эрхтэн юм. Тиймээс нарийн гэдсээ хайрлаарай.

Эх сурвалж: Бидний бие хэрхэн ажилладаг вэ?

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.