Газар өмчлөх цахим системд секунтэд 8000-10000 хүн нэгэн зэрэг хандах боломжтой боллоо

Twitter Print
2014 оны 08-р сар 07-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор 2014.08.01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийслэлийн иргэнд газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэн.

Газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэнээс хойш  буюу 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн байдлаар газар өмчлөлийн цахим хуудас руу нийт 4 519 586 удаагийн хандалт хийж 17 654 иргэн бүртгүүлсэн байна.

Ачаалал эрс нэмэгдсэн учраас Үндэсний Дата төвд байрлах серверийн хүчин чадал хүрэлцэхгүй болж бүртгэлийн программ гацан, доголдол үүсжээ. Иймд нийслэлээс хөрөнгө гаргаж 8 дугаар сарын 4-нд серверийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ серверийн бүх систем, өгөгдлийн сан, тохиргоонуудыг шинээр серверт суулган, тохируулсан байна.

Ингэснээр нэг секунтэд  8000-10 000 иргэн нэгэн зэрэг хандах боломжтой болжээ.  Энэ нь өдөрт дунджаар 5 сая удаагийн хандалт хийхэд ямар нэг хүндрэл гарахгүй гэсэн үг юм.
 

  2014.08.03-ны өдрийн 22 цагийн байдлаар

Байршил

Өмчлөх нэгж талбарын тоо

Хүсэлт гаргасан иргэдийн тоо

1

Баянзүрх дүүрэг Хожуулын ам

909

17974

2

Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам

4189

16112

3

Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой

869

12610

4

Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг

7504

2844

5

Багахангай дүүрэг Бор-Үзүүр

1483

1431

 

Нийт 

14954

71523


2014.08.04-ний өдрийн 11 цагийн байдлаар

Байршил

Өмчлөх нэгж талбарын тоо

Хүсэлт гаргасан иргэдийн тоо

1

Баянзүрх дүүрэг Хожуулын ам

909

27036

2

Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам

4189

24819

3

Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой

869

19397

4

Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг

7504

4372

5

Багахангай дүүрэг Бор-Үзүүр

1483

2181

 

Нийт 

14954

81762


2014.08.05-ны өдрийн 12 цагийн байдлаар

Байршил

Өмчлөх нэгж талбарын тоо

Хүсэлт гаргасан иргэдийн тоо

1

Баянзүрх дүүрэг Хожуулын ам

909

34541

2

Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам

4189

32225

3

Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой

869

24607

4

Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг

7504

5960

5

Багахангай дүүрэг Бор-Үзүүр

1483

2729

 

Нийт 

14954

100062


2014.08.06-ны өдрийн 9 цагийн байдлаар

  

Байршил

Өмчлөх нэгж талбарын тоо

Хүсэлт гаргасан иргэдийн тоо

1

Баянзүрх дүүрэг Хожуулын ам

909

42 539

2

Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам

4 189

40 960

3

Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой

869

30 980

4

Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг

7 504

8 010

5

Багахангай дүүрэг Бор-Үзүүр

1 483

3 408

 

Нийт 

14 954

125 897

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.