Тайланд улсад 33 хүн коронавирусийн халдвар авсанаас 10 нь эдгэрчээ

Twitter Print
2020 оны 02-р сар 13-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

Тайланд улсад шинэ коронавирусийн халдвар аваад эдгэрсэн гэх 70 настай эмэгтэй Японы нэгэн телевизэд ярилцлага өгчээ.

-Та хэзээ Үхань хот руу явсан бэ?

-2019 оны 12 сарын 24 ны өдөр

-Тайландад хэзээ буцаж ирэв?

-2020 оны 1 сарын 3-ны өдрийн өглөө. Буцаж ирсний дараахан бага зэрэг ханиад хүрсэн мэт санагдсан. Эм уусан ч, үр дүн өгөөгүй. Тэгсэн ч ханиад байна даа л гэж бодсон. Мэдээгээр  коронавирусийн халдвар авсан бол ханиалгах, хамраас нус гоожих, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ гэж хэлж байсан учраас би ханиалгаагүй болохоор санаа амар байсан.

-Түүнээс хойш ямар шинж тэмдэг байсан бэ?

-Хоолондоо муу болсон. Бүх бие сульдаж,  хоол идэх дургүй болж юу ч идмээргүй байсан. Эхлээд биеийн байдал сулбагар, амархан ядрамхай болж хоолны дуршилгүй болсон ба түүнээс хойш биеийн байдал дордож 1 сарын 15-ны өдөр уушигны шинжилгээ хийлгэсний үр дүнд шинэ коронавирусийн уушигны үрэвсэл гэж оношлогдсон. Хамгийн хэцүү нь эмнэлэгт хэвтээд 2-3 дахь хоног. Жаахан л амьсгал авахад бүх бие өвдөж, түүнээс хойш 3-4 дэх хоног дээр юу ч хоолойгоор орохгүй болсон.

-Эмнэлэгт хэвтэж байх үеийн эмчилгээ нь?

-Эмч урьд өмнө хараагүй хувцас өмсөөд өрөөнд орж ирсэн. Энэ өрөөнөөс гарч болохгүй гэж хэлсэн. Хэнтэй ч уулзаж чадахгүй болсон.Түүнээс хойш цус авах, цэр болон хамар гэх мэтийн шинжилгээ зөндөө өгсөн.

Энэ өвчтөний биеийн байдал эмнэлэгт хэвтсэнээс 7 хоногийн дараагаас сайжирсан гэнэ. Эмчийнх хэлсэнээр вирусийн эсрэг эм хэрэглэлгүй өөрийнх нь дархлааны хүчээр шинж тэмдэг нь сайжирч, улмаар сүүлд авсан шинжилгээний хариу сөрөг гарсан тул эмнэлэгээс гарсан гэв. Тайланд улсад 33 хүн халдвар авсан гэж тогтоогдсоноос энэ эмэгтэйг оруулаад 10 хүн эдгэрчээ.

Орчуулсан: Лхагвадорж овогтой Энхтуяа Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.