Дэлхий дахинд валютын дайны аюул нүүрлэж байна

Twitter Print
2015 оны 09-р сар 14-нд 13:24 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн эдийн засаг валютын ээлжит шинэ дайны ирмэгт тулж ирээд байна. Дэлхийн тэргүүлэх төв банкуудын сүүлийн үеийн мэдээллүүдээс шинжээчид ийм дүгнэлт гаргахад хүрчээ. Сүүлийн үед эдийн засгийн өсөлтдөө түлхэц өгөхийн тулд  улс орнууд үндэсний валютынхаа ханшийг зохиомлоор бууруулж эхэлсэн нь дайны цагийн байдалд хүргэж мэдэх аюултай үзэгдэл болж байгаа аж.

Олон улсын валютын сангаас гаргасан олон таагүй статистик мэдээ, ээлжит таамагалуудаар бол валютын дайнд дахин гарах нөхцөл бүрдээд байна. Дэлхийн ДНБ-ний өсөлт удааширч байгаагын дээр  хөгжиж байгаа орнуудад бүр зохистой төвшингөөс доогуур шургаад байгаагын  улмаас хөрөнгө оруулалтын салбар сонирхол татахаа болжээ.

Мөнгө байхгүй бол хөгжил  үгүй гэдэг. Статистикаа сайжруулахын тулд жишээ нь Европын төв банкнаас гүйлгээнд нэмж мөнгө оруулах бодлогыг зөөлрүүлэх тухай гарцаагүй мэдэгдэл хийх ёстой болсон. Яагаад гэвэл, 10-р сард доллартай харьцуулахад нэгдсэн валют 2011 оны дээд хэмжээнээс нэмэгдсэн байна.

Сүүлийн долоо хоногт гэхэд европын зохицуулалтад нилээд хэдэн орны төв банкууд нэгдлээ. Эдгээрээс эхнийх нь Шинэ Зеландын Төв Банк байлаа. Үндэсний валютын ханш дэндүү өндөр болсон учраас үүнийг зогсоох ёстой. Австралийн эрх баригчид ийм сэрэмжлүүлгийг хэлж байсан. Гэвч иймэрхүү үйл ажиллагаанууд шинэ эрсдлүүдэд хүргэж мэднэ гэж эдийн засагч Марк Рубинштейн анхааруулж байна.

«Валютын дайн болж байгааг бид байнга харж байна. Тэдгээр нь дэлхийн бөмбөрцөгийн янз бүрийн хэсэгт гарч байгаа, энэ нь юуны өмнө эдийн засгийн бүс нутгуудын дотор гарч байгаа тэгш бус байдлуудтай холбоотой. Урд өмнө энэ аргыг хэрэглэж байсан, хэрэглэж ч байгаа, цаашид ч хэрэглэх болно. Гэхдээ үүнд бас сөрөг талууд бий. Хэрвээ валют  хүчтэй, хурдтай сулрах юм бол, энэ нь эдийн засагт сөрөг нөлөөтэй» гэж Марк Рубинштейн үзэж байгаа аж.

Аль нэг валют сулрахад бусад валютын ханш нэгэн зэрэг нэмэгдэнэ. Энэ процесс цаашид гинжин холбоотой байж мэдэх юм. Зарим орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшний бууралт бусад орнуудыг хариу арга хэмжээ авахад хүргэдэг. Энэ нь олон улсын худалдааны хэмжээг бууруулахад хүргэнэ.

Эсвэл олон улсын валютын системийг сүйрэлд хүргэж мэднэ. Жишээ нь, 1944 оноос 70-аад оны эхэн үе хүртэл үйлчилж байсан Бреттон-Вудын валют байна. Тэр үед АНУ долларын ханш эрс буурснаас, тус улс мөнгөн тэмдэгтээ алтаар үнэлэхээс татгалзсан. Дэлхийн санхүүгийн бүх систем АНУ-ын эдийн засаг, доллароос шалтгаалж байгааг сүүлийн үед тус улсын төсөв, төрийн өрийн дээд хэмжээний асуудлаар тойрон үүссэн ширүүн санал шүүмжлэл харуулав.

Эдүгээ доллар нөөцийн ганц валют хэвээр байна. Үнэн чанартаа бүх дэлхий АНУ-д зээл олгож байна. Саяхны төсвийн хямралаас зохих дүгнэлт хийвэл ийм ажиллагаа харин эцэс төгсгөлгүй үргэлжлэхгүй бололтой.

Өнгөрсөн зууны 70-д оны эхээр орчин цагийн валютын систем төлөвшсэн үед доллар дэлхийн худалдаанд зонхилож байв. Тэр үед долларын ханшийг алттай холбон үзэхээс татгалзах бүрэн төгс шийдвэр гаргажээ. Долларт итгэсээр байна.

Доллар худалдах дэд бүтцийн сүлжээг байгуулсны ачаар америкийн эдийн засаг дэлхийд томоохон хэвээр байна. АНУ-ын эрх баригчид хөрөнгө оруулахад аль болохоор туслаж байгаа. Үнэт цаас худалдах замаар ч АНУ-ын эдийн засагт хөрөнгө оруулж байна. Хөрөнгө оруулалт АНУ-д зайлшгүй чухал.

Тус улсын төсөв иэхээхэн алдагдалтай байдаг. Зарлага нь орлогоос хэдэн зуун тэрбум доллароор давж байна. Гэвч америкийн облигаци хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай хэрэгсэл гэгдсэн учир бэрхшээл гарахгүй байгаа юм. Дэлхийн бүх алт валютын нөөцийн тэн хагас гаруй нь долларт ногдож байна. Гэвч АНУ-ын өр өсөн нэмэгдсээр байна.

АНУ өрөө дарж чадахгүй гэж хөрөнгө оруулагчид үзвэл өрийн хэр хэмжээ долларын байдалд нөлөөлж мэдэх юм. Гэвч АНУ-ын ойрын болон дунд хугацааны тодорхой төлөвлөлтийг хэн ч мэдэхгүй байна. Энэ нь гол эрсдэл болсон. Инфляцийг урамшуулах болон дэлхийн хамтын нийгэмлэгт таагүй өөр арга замаар өрөө барагдуулж болно. Энэ бүхэн эцсийн эцэст дэлхий дахиныг валютын дайнд хүргэж байгаа юм.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.