П.Жорж ирэх улиралд талбайд гарахгүй

2014 оны 08-р сар 07-нд 07:52 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн “Индиана” багийн түлхүүр тоглогч П.Жорж маш хүнд гэмтэл авч ирэх улиралд тоглох боломжгүй боллоо. АНУ-ын шигшээ баг Лас Веагас хотод үзүүлэх тоглолт хийж байхдаа П.Жорж ганцаараа гарсан Ж.Хардены бөмбөгийг таслах гэж үсрээд буухдаа баруун шилбээ хугалсан байна. “Жороо морьд”-ын шилдэг тоглогч цаг алдалгүй хагалгаанд орсон боловч ясны хугарал удаан эдгэдэг гэж эмч нь хэлсэн аж. 2010 оны драфтын нэгдүгээр бүсийн арав дахь сонголтоор “Индиана Пэйзерс” багт элсэж байсан П.Жорж 1990 оны тавдугаар сарын 2-нд Калифорни мужийн Палмдале хотод төржээ. Дөрөвхөн жил үндэсний сагсан бөмбөгт тоглохдоо өөрийн гайхалтай ур чадвараар асар олон үзэгчтэй болсон тэрээр 2013, 2014 оны бүх оддын тоглолтонд сонгогдож багтайгаа хамт сүүлийн хоёр улиралд бүсийн аваргын төлөө шалгарч үлдсэн. Гэвч “Майами Хит”-эд хожигдсон билээ. Мөрөөдлийн баг энэ өдрүүдэд дэлхийн аваргын бэлтгэлээ эрчимтэй хийж байна. Харин Испанийг зорих 12 тоглогчийн нэг П.Жорж гэмтэл авч түүнийг орлох хүнийг яаралтай сонгох болсон юм. Одоогийн байдлаар Европт тоглох шилдэг 12 тоглогчийг эцсийн байдлаар зарлаагүй байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.