Муу өдөр, цаг гэж байх учиргүй гэж Далай багш айлджээ

Twitter Print
2022 оны 01-р сар 18-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Хувь заяандаа эзэн болж чадахгүй хулчгарууд өөрийн зүдэг дорой явдлын шалтгааныг хөндлөнгөөс эрж, энэ ч хүний хараал, тэр ч чөтгөрийн жөвчөө, ийм ч муу өдөр, тийм ч буруу зүгээс боллоо гэхчлэн хардаж сэрдэж явдаг.

Сэжигч сэтгэл өөртөө лай нэмж, гай даллахаас биш "өдөр бүхэн нар манддаг" зол завшааныг яахин мэдрэх.

"Бурхан багш муу өдөр, муу цагт ажил хийснээс болж гай зовлон тохиолоо гэж ярьж байгаагүй. Харин ийм үйлийн үрээс л тийм явдал боллоо гэхчлэн тайлбарладаг байсан. Жинхэнэ буддист хүний хувьд муу өдөр, цаг гэж байх учиргүй" гэж Далай багш айлджээ.

Өдөр цаг бүхэн өлзий буян.

Од гараг бүхэн онцгой сайн.

Муу сэтгэлээ ялсан бүхэн ариун.

Мунхгийн нойрноос сэрсэн бүхэн чадал төгөлдөр гэж Найман гэгээн сударт өгүүлдэг.

Ухаарал, Бясалгал, Гэгээрэл

- Агнистын гэгээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.