Өнөөдөр 71 жилийн тэртээ цөмийн зэвсэг хэрэглэсэн хар өдөр

Twitter Print
2016 оны 08-р сар 06-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

1945 оны наймдугаар сарын 6-ны даваа гараг ердийн байдлаараа л эхлэв. Өнгөрсөн шөнө нь хоёр удаа түгшүүрийн дохио хангинасан байв. Өглөө гуравдахь удаагаа дохио дуугарахад  хүмүүс түүнд төдийлөн тоосонгүй. Энэ үед өглөөний 7 цаг 09 минут байлаа.

Хирошима хотын тэнгэрт нэгэн нисэх онгоц гарч иржээ. 8 цаг 14 минут 15 секундэд уг онгоцноос "Жаал хүү" нэртэй дэлхийд цор ганц цөмийн бөмбөгийг уналаа. Гурван метр урт ”жаалхүү” наймдугаар сарын эхний маш халуун өдрийг тамын халуун тогоо мэт буцалгасан билээ. Өглөөний 8 цаг, хүмүүс ажилдаа явж байсан үе. Бөмбөг хаясны дараа маш хурц гэрэл гарсан байна. Энэ явдлыг нүдээрээ харсан цорын ганц сурвалжлагч Уильям Лоуренс "Нью-Йорк таймс" сонинд "Нүд ирмэхийн зуур маш том ногоон гэрэл нарнаас дээш үүлэнд тултал хөөрөхдөө хүний санаанд оромгүй хурц гэрэл орчин тойрныхоо газар тэнгэрийг гэрэлтүүлэв" хэмээн бичиж байжээ. Тэр галт бөмбөлөг нь төдхөн мөөг хэлбэртэй арван километр орчим маш том утаан багана болон хувирсан байна. Бөмбөг хаясны дараа цацарсан тэр хурц гэрэлд 240 мянган хүн амьдаараа шатжээ. Үүнээс хойш гурав хоногийн дараа мөн 80 мянган хүн нас барсан бол Нагасаки хот дээр цөмийн халуун мөөгөн үүл дахин босов. 74000 хүн нас баржээ. Ихэнх нь энгийн иргэд.

АНУ дэлхий дахинд байхгүй хүчтэй зэвсэг бүтээхээр "Манхэттений төлөвлөгөө" гэгчийг зохиож, шууд удирдан хэрэгжүүлэх хаиуцлагатнаар Лесли Гровс гэгчийг 1942 оны есдүгээр сарын 17-нд томилсон байна. Америкийн нэрт физикч, профессор Роберт Оппенгеймер цөмийн бөмбөгийг анх гардан авсан хүн. Тэрээр хэдэн жилийн нөр их судалгаа шинжилгээний ажлын дүнд бүтээсэн шинэ зэвсэгээ туршихаар америкийн баруун хойд мужид оршдог Нью-Мексикод байдаг "Үхлийн хөндий" хэмээх газарт 30 метр өндөр цамхгийн эргэн тойронд 10 км голч бүхий талбайд хүч хэмжих аппарат, хэрэгслэл байрлуулаад 10 км зайтай газар дор гурван ажиглах байр байгуулсан байв. Турших бөмбөг нь лийр хэлбэртэй байсан бөгөөд түүндээ "бүдүүн" гэх нэр өгсөн байлаа. Ингээд 1945 оны  долдугаар сарын 16-нд хормхон зуурт асар их үхэл авчрах бөмбөгөө туршсан байна.

"Бүдүүн" хэмээх бөмбөгний хүч чадал ердийн 20 мянган тэсрэх бодисын хүчтэй тэнцэж байв. Бөмбөгний тэсрэлтэнд гучин метр өндөр ган цамхаг  арчигдаж, ойр орчмын хөрс, элс шавар шил маягийн үйрмэг хзлтэрхийнүуд болсон байжээ. Туршилтын нэг удирдагч физикч Кистяковский тэр өдрийн оройн хоолон дээр маш их сэтгэл түгшин "Ертөнцийг сөнөх эцсийн мөчид, газар дэлхий дээр үлдсэн сүүлчийн хүн өнөөдөр бидний харсан бүхнийг үзэх болно гэдэгт би итгэлтэй байна" гэж хэлж байжээ.

Ийм хүчтэй “галт ташуурыг” Японы тэнгэрт зөөвөрлөн аваачсан хоёр онгоцны багт нийт 12 хун байсан бөгөөд тэднээс зарим нь өнөө хэр АНУ-ын нэгэн хотод энх тунх амьдарсаар байна. Аюул заналаараа тэр үед дэлхий дахиныг түгшүүлсэн анхны бөмбөгөөс хэдэн арав, зуу дахин их хүчтэй бөмбөг өнөөдөр хэдэн арваараа бий болжээ.

Хирошимад хийсэн цөмийн гэсгээлтээс 16 цагийн дараа Вашингтон албан ёсны мэдэгдэл хийхэд Япончууд хичнээн аймшигтай сүйрэлд өртсөнөө ухаарсан байна.

Америкчууд "Японд цөмийн бөмбөг хаясаны "ачаар" олон хуний амийг аварч, дайныг хурдан дуусгасан" гэдэг. Харин Япон улс "Бөмбөгдөх шаардлагагуй байсан, энэ бол хүч чадлаа гайхуулж буйн илрэл, хүйтэн дайны эхлэл болсон. Үүнээс болж маш олон энгийн номхон ард иргэд амь үрэгдсэн" гэж үздэг.

Хожмын өдрийн дурсамж

-1945 оны наймдугаар сарын зургаан. Атомын бөмбөг хаяснаас хойш шархадсан хүмүүсийн тоо улам нэмэгдсээр. Эр эм гэж ялгахын аргагуй болтлоо тулэгдэж, шархадсан олон зуун, мянган хүмүүс энд тэндгүй хашгиралдана. Хуүхдүуд "Халуун байна. Халуун байна" гэж уйлан орилолдож, нялх хүүхдүүд шархандаа шаналан үхэж буй эцэг, эхийнхээ дэргэд хэвтэнэ. Сургууль тараад танил гудамжаар гэр луүгээ явж байсан жаал хүү энэ бүхнийг харжээ.

Тэрээр сэтгүүлчидтэй уулзах дургүй. Харийн хумүүст нэрээ хэлэх бүр ч дургүй. Гэхдээ тэр өөрийгөө азтай хүн гэж үздэг. Яагаад гэвэл тэр амьд үлдсэндээ талархаж явдаг гэнэ.

Цөмийн дэлбэрэлтэд өртсөн хүний нүд цацраг идэвхт бодист хордож, хүухэн хараа нь булингартсан байдаг аж. Анагаах ухаанд үүнийг хэрхэн эмчлэх арга олдохгүй байлаа. "Цөмийн катаракт" гэх оноштой ийм үрэвсэл бүр хэзээ хойно, хэдэн жилийн дараа ч илэрдэг байна.

Шатан дээр нэгэн хар толбо үлдсэн нь хүний сүүдэр байлаа. Дэлбэрэлтийн төвөөс ердөө 250 метр зайтай орших Сумитомо банкны гол хаалганы шатан дээр нэг хүн сууж байв. Асар хүчтэй гэрлийн гялбаа, 1000 бүр 2000 гаран ч байж мэдэх хэмд хүн амьдаараа тулэгдэж, зөвхөн сүүдэр нь үлджээ.

1945 оны аравдугаар сард 17 настай байсан охины нуруу аймшигтай түлэгдэж, зулгарч хуулран, насан туршдаа эрэмдэг сорвитой үлджээ. Өөр нэг эмзгтэйн арьс бараг ясандаа хуртлээ тулэгдэж, хагарсан нь яг элсэн цөлийн хөрс мэт. Тэрээр дэлбэрэлтийн төвөөс дервөн километрийн зайд байсан гэх мэт аймшигтай олон баримт, дурсамж л өнөөдөр үлдэж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.