
40-өөд насны хэдэн охид хамт хоолонд оронгоо жаахан ярьж суухаар болжээ. “Хаана орох уу? Яахав, ийхэв?” хэмээн хэсэг ярилцсаны эцэст тэд “Sea breeze” зоогийн газар цуглахаар тогтов. Учир нь тэднийх бариу өмд өмссөн царайлаг зөөгч залуус олонтой юм гэнэ.
10 жил өнгөрлөө... 50 хүрсэн охид дахин хамт хоолонд орохоор болж “See breeze” зоогийн газрыг сонголоо. Тэднийх хоол сайтай, дарсны сонголт ихтэй, дажгүй зөөгч залуустай юм гэнэ.
10 жилийн дараа 60 хүрсэн охид дахин хоолонд орохор болж мөнөөх зоогийн газартаа цуглахаар тохиров. Тэднийх нам гүм, цонхоор нь далай маш сайхан харагддаг, зөөгчид нь эелдэг гэнэ.
Тэр цагаас хойш 10 жил өнгөрлөө... өнөө хэд 70 хүрч дахин уулзахаар болж “See breeze” зоогийн газраа сонголоо. Тэднийх тэргэнцэртэй хүнд зориулсан цахилгаан шаттай, мөн зөөгчид их тусархуу юм гэнэ.
Тэр цагаас хойш дахиад 10 жил өнгөрлөө. Өнөө хэд маань 80 хүрч дахин цуглахаар болов. Тэд “Sea breeze” зоогийн газрыг дахин сонгох нь тэр. Учир нь тэр газраар тэд өмнө нь үйлчлүүлж байгаагүй юм гэнэ.
Эх сурвалж: F4B
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
sara
(223.104.3.160) 2020-08-11 08:08ymar hoorhon yum be.80 hureed tiim l boloh bh da bugd.
Хариулах