Анх цөмийн бөмбөг хаясанаас хойш 69 жил өнгөрчээ

Twitter Print
2014 оны 08-р сар 06-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Хирошима хотод АНУ цөмийн цохилт өгснөөс хойш 69 жил өнгөрснийг япончууд дурсан санаж байна.

Японыг энх тайван улс хэвээр байлгаж, аюулгүй байдлыг хангахыг төв засгийн газартаа Хирошима хотын дарга Казүми Мацүй уриалжээ.

Өнөө өглөө бороотой байсныг үл хайхран Энхтайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд жил тутам болдог арга хэмжээг зохион байгуулсан байна. Японы Ерөнхий сайд  Шинзо Абэ тэргүүтэй 45 мянга орчим хүн уг арга хэмжээнд оролцжээ.

Оролцогчид өглөөний 08:15 цагт дуугаа хураан хүндэтгэл үзүүлсэн байна. 1945 оны наймдугаар сарын 6-ны яг энэ цагт Хирошимад цөмийн бөмбөг хаясан юм. Үүний уршгаар 140 мянга орчим хүн амь үрэгдсэн билээ.

“Хирошимаг бөмбөгдсөнөөс хойш 70 жил өнгөрснийг ирэх онд бид дурсан санана. Цөмийн зэвсгээс ангид дэлхийн ертөнцийг бий болгохын төлөө  илүү их хүчин чармайлт гаргах болно” гэж Ерөнхий сайд Синзо Абэ тэмдэглэн хэлсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.