“Бизнесийн орчныг сайжруулах шинэчлэлийн хоёрдахь жилийн замын зураглал”-ыг гаргаж байна

Twitter Print
2013 оны 11-р сар 14-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачлага төслөөс хамтран “Бизнесийн орчныг сайжруулах шинэчлэлийн хоёрдахь жилийн замын зураглал” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгууллаа.   Хэлэлцүүлгийн зорилго нь хувийн хэвшилтэй зөвшилцөх замаар шинэчлэлийн эхний жилийн ажлыг дүгнэж, хоёрдахь жилийн замын зураглал буюу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаснаар Дэлхийн Банкны бизнес эрхлэхүй судалгааны зургаан салбарт шинэчлэлийн ажлыг гүнзгийрүүлэх юм.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг оролцож АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачлага төсөлтэй хамтарч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.