
Токио 2020 олимпд нийт 206 улс 33 төрлөөр оролцон амжилттай үргэлжилэн явагдаж байна.
Улс орнуудын медаль авсан байдлаас харвал Монгол улс маань одоогоор 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар 67-р байранд орж байгаа бол Солонгос улс нийт 6 алт, 4 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 12-р байранд жагсаж байна.
Солонгос улс Олимпоос медаль авсан тамирчидаа хэрхэн урамшуулдаг талаар сонирхуулж хэлэхэд БНСУ Олимпийн медаль авсан тамирчиддаа тэмцээн дууссан өдрийн маргаашнаас насан туршид нь сар бүр тэтгэмж олгохоор заасан байдаг ба алтан медаль авсан бол сар бүр 1сая вон, мөнгөн медаль хүртсэн тамирчиддаа 750 мянган вон, хүрэл медалийн эзэддээ 525 мянган вон өгөхөөр хуульчилсан байдаг юм байна.
Мөн Олиммпийн медаль хүртсэн тамирчиддаа нэг удаагийн мөнгөн шагнал өгдөг бөгөөд алтан медаль авсан бол 60 сая, мөнгөн медаль хүртсэн бол 30 сая, хүрэл медалийн эздэд 18 сая вон тус тус өгдөг юм байна.
Э.Нарангарав
БНСУ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.