“Хаан” Жеймс хамгийн төгс тамирчин мөн үү?

Twitter Print
2014 оны 08-р сар 06-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

Спортын ертөнцөд К.Роналду, Л.Жеймс, У.Болт зэрэг тамирчид дэлхий нийтийг байлдан дагуулдаг. Сагсан бөмбөг, хөлбөмбөг, бокс, хөнгөн атлетик зэрэг нь хоорондоо өөр спортууд боловч хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, өндөр, жин зэрэг нь чухал шаардлагатай. Олимпийн наадмаас 18 алтан медаль хүртсэн усанд сэлэгч М.Фелпес, Олимп, дэлхийн аваргын 12 алтан медальт У.Болт, Эзэн хааны багийн шилдэг тоглогч К.Роналду, сагсан бөмбөгийн залуу “хаан” Л.Жеймс нарыг хооронд нь харьцуулж үзсэн судалгаа гарчээ. Гэхдээ спорт бүр тодорхой хайрцаг дотор явагддаг. Хөлбөмбөг 90 м урт талбайд тэмцээнээ зохиодог бол бокс хэдхэн алхам дотор эргэлдэнэ.

Хамгийн гол нь тухайн нөхцөл байдалдаа хурдан дасан зохицож өрсөлдөгчөө хэрхэн ялах нь тамирчин хүнээс шалтгаална. Доорх хүснэгтэнд арван тамирчинд дөрвөн төрлөөр оноо өгч жагсаасан байна. Дэлхий дээр хэдэн сая тамирчин байгаа ч тэр бүгдийг шалгах боломжгүй билээ. Ямартай ч NBA-ийн хошой аварга Л.Жеймс бүх үзүүлэлтээр арван оноо авч тэргүүлсэн байна.

Тамирчдын үзүүлэлт

Тамирчин

Спортын төрөл

Хурд

Хүч

Шаламгай байдал

Тэсвэр тэвчээр

Оноо

1

Л.Жеймс

Сагсан бөмбөг

10

10

10

10

40

2

К.Роналду

Хөлбөмбөг

10

8.5

10

10

38.5

3

У.Болт

Гүйлт

10

9

8.5

9

36.5

4

Ф.Мэйвэйдер

Бокс

9

8

10

9

36

5

Д.Брайант

Америк хөлбөмбөг

9

9

8.5

8.5

35

6

К.Жонсон

Америк хөлбөмбөг

9

9

8.5

8

34.5

7

С.Ибака

Сагсан бөмбөг

7.5

9.5

8.5

8.5

34

8

А.Петерсон

Хөлбөмбөг

8.5

9

9

7

33.5

9

Ж.Жонс

UFC

7

10

8

8

33

10

М.Фелпес

Усанд сэлэлт

9

7

8

9

33

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.