Питер Райт PDC дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүллээ

Twitter Print
2022 оны 01-р сар 04-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Питер Райт PDC дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүллээ. Өдгөө 51 настай тэрээр 500,000 фунт стерлингийн шагнал хүртэжээ. Ингээд орлогоороо дартсын дэлхийн чансааг тэргүүлж буй Гервин Прайсаас ердөө 15,250 фунтээр дутуу болж байна.

Питер Райт PDC дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Майкл Смитийг эргэн эрэлт хийн яллаа. 5-4-өөр хоцорч явсан тэрээр 10-р сетээс хойш гурван сет дараалан ялснаар 7:5 харьцаатай энэхүү тэмцээний аварга болсон байна. Тэрээр 2020 онд анх удаагаа энэ тэмцээний аварга болж байсан бөгөөд хоёр дахь удаагаа аваргалсан нийт зургаан тоглогчийн нэг боллоо.

Тэрбээр "Би цомоо буцааж авлаа. Би найман сетийн турш анхаарлаа хандуулж тоглолтод хангалттай оролцож чадаагүй нь аймшигтай. Гэхдээ үүнийгээ зогсоож чадсан учраас одоо би энд байна. Би өөртөө маш их бухимдаж, тоглолтодоо анхаарлаа хандуулсан, тиймээс л сумнууд маань тэгширсэн. Элит бүлгийн нэг хэсэг байхыг хүсэж байсан ч хүмүүс намайг 2020 онд формгүй байсан Майкл ван Гервенийг азаар ялсан гэж хэлж байсан учраас үүнийг буруу гэдгийг олон хүнд баталж харууллаа" гэлээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.