
Энэ сарын 25-наас 31-ны хооронд жүдо бөхийн дэлийн аварга ОХУ-ын Чилябинск хотод болно. Манай улсын шигшээ багийн тамирчид “Говь” амралтын газар бэлтгэлээ базааж байна. 2014 оны дэлхийн аваргад Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр, “Рио 2013”-ын аварга М.Уранцэцэг тэргүүтэй шилдэг жүдочид эх орноо төлөөлөн оролцоно. Япон улсаас гаралтай энэхүү тэмцээний дэлхийн аваргад Наран улс 116 алт, 76 мөнгө, 84 хүрэл, нийт 276 медаль хүртсэн бол Франц 44 алт, 29 мөнгө, 64 хүрэл, нийт 137 медаль, БНСУ 25 алт, 8 мөнгө, 50 хүрэл, нийт 83 медаль, Куба 17 алт, 18 мөнгө, 34 хүрэл, нийт 69 медаль, 16 алт, 17 мөнгө, 29 хүрэл, нийт 62 медальтай эхний таван байрыг эзэлж байна. Харин манай улсын хувьд Х.Цагаанбаатар, М.Уранцэгцэг алт, О.Балжинням, Д.Амартүвшин мөнгө, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, М.Бундмаа, Х.Цагаанбаатар нар жүдо бөхийн дэлхийн аваргас хүрэл медаль хүртэж байв.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505