
Жо Байдены дайны бөмбөр АНУ-ын сул талыг илчилж орхих шиг боллоо.
Америкийн хэвлэлүүдээр "Оросын Украинд халдах түрэмгийлэл"-ийн талаар дайны бөмбөр чангарах хэрээр Европын холбоо болон НАТО-ийн гишүүн орнууд энэ асуудалд нэгдмэл бус байр суурьтай байгаа хь ил болов. Үүнийг ерөнхийлөгч Жо Байден ч хүлээн зөвшөөрсөн.
Хамгийн эхэнд Герман "Оросын түрэмгийлэл, дайн гарцаагүй" гэх үзэл сурлтлыг "хэтрүүлэг" гэж авч үзсэн бол Хорватын ерөнхийлөгч Оростой мөргөлдөхөд хүрвэл "НАТО-оос бүх цэргээ татаж авна" гэж мэдэгдэв.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америк Зүүн Европ дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлж, "ойрын хугацаанд" бүс нутагт цөөн тооны нэмэлт цэрэг байрлуулахаар зорьж байгаагаа мэдэгдсэний дараа Унгарын Батлан хамгаалахын сайд "Унгарт НАТО-гийн нэмэлт хүч хэрэггүй" гэж хатуу мэдэгдэл хийв. Будапешт НАТО-гийн цэргүүдийн тусламжгүйгээр шаардлагатай бүх аюулгүй байдлыг хангах чадвартай гэж үзэж байна.
Түүгээр зогсохгүй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гарагт гадаадын сэтгүүлчдийг цуглуулж цаг гаран үргэлжилсэн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ "Би АНУ-ын ерөнхийлөгчийг шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ "Америкийн ерөнхийлөгч Америкийг илүү мэднэ, харин би өөрийн улсыг илүү мэднэ." Оросын түрэмгийлэл болоод гарцаагүй болох дайны цуурхал нь Украины эдийн засгийг тогтворгүй болгож, улс орноос нь 12,5 тэрбум ам.доллар дайны цуурхлын уршгаар гадагшлаад байгааг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Оросоос ирэх түрэмгийлэл, гарцаагүй дайны аюулыг олж харахгүй байна гэв.
Э.Сарнай
ОХУ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.