2 настай хүүхдүүдийг мэргэжлийн багш нар хүмүүжүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм уу

Twitter Print
2020 оны 08-р сар 28-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

2 тэрбум гэдэг энэ их хямралын үед тэр тусмаа маш их мөнгө! Татвар төлөгчдийн мөнгөөр хэсэг улс бас баахан тоглох вий дээ...

Бэлэн цэцэрлэгүүд байж байхад (нас насаар нь анги анги болгоод) 2 настай хүүхдүүдийг яагаад хамруулж болохгүй гэж. Тэр их мөнгийг үүнд зориулахгүй яаваа? Корона тусах эсэх ганц насны зөрүүнд ямар ялгаа байна? Хүүхэд харах үйлчилгээ гэдэг юу гэсэн үг вэ. Гэрийн үйлчилгээ юм уу. Хоол унд, байр сав, эрүүл ахуйн стандартыг хэн яаж тогтоох юм. 2 настай хүүхдүүдийг мэргэжлийн багш нар хүмүүжүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм уу.

Хэнтэй хариуцлага тооцох вэ?Гэрийн орчинд хүүхэд харах мэргэжлийн бус тэдгээр улсыг бие сэтгэхүйн хувьд эрүүл гэдгийг хэн хаана яаж батлах вэ? Тэгээд ч "сургуулийн өмнөх боловсрол 3 наснаас эхэлнэ" гэдэг юу гэсэн үг вэ? Харин ч 1-ээс 3 хүртэлх насандаа хүүхэд бүх насныхаа боловсрох хүмүүжих суурийг хэдийн авчихсан байдаг тухай олон судалгаа байдаг. Ороо бусгаа энэ цаг үед оновчгүй шийдвэр байна л гэж харж бна. Ялангуяа 3 наснаас нь цэцэрлэгт хамруулна гэдэг шат уруугаа политик байлаа. Завхарсан юм. Манай төрийнхний хийж буй ажлууд яагаад ингэж ар араасаа ийм бодлогогүй ирээдүйгүй болоод байна.

Оюун Дорждамдин

Карлсрүэ, 2020.8.27

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.