“Макс”-ын Д.Ганбаатар обьектоо эмнэлгийн зориулалтаар төрд түрээслэх санал тавьжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 14-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн өвчлөл нэмэгдэж, эмнэлгийн ор хүрэлцээгүйн улмаас коридорт хэвтэн эмчлүүлж байгаа балчир үрсийн нөхцөл байдал "Макс"-ын Д.Ганбаатарын сэтгэлийг хөндөж, тэрбээр өөрийн обьектоо суллаж, 45 хоногийн дотор 500 орыг эмнэлгийн зориулалтаар бэлдэж, төрд түрээслэх эсвэл худалдах боломжтой гэдгээ сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

Энэ тухайгаа Д.Ганбаатар "Хөгшид, хүүхдүүдээ эмнэлгийн коридорт хэвтэж байгааг харахаар сэтгэл зовниж байна. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад бид бэлэн. Обьектоо 45 хоногийн дотор суллан /Түрээслэх эсвэл худалдах/ эмнэлгийн зориулалтаар 500 ор бэлэн болгож өгье. Ханиад томууны дэгдэлт 4 сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80% нь томуу, томуу төст өвнөөс болж эмнэлэгт хэвтэж байна. Дараа жил дахиад энэ асуудал үргэлжилнэ. Холбогдох газрууд нь анхааралдаа авна биз ээ" хэмээжээ.

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.