Ердөө хоёрхон тамирчинтай олимпод оролцож буй Бермудын нэг тамирчин нь алтан медаль хүртлээ

Twitter Print
2021 оны 07-р сар 27-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

63 МЯНГАН ХҮН АМТАЙ БЕРМУД ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АЛТАА АВЛАА

Атлантын далайд орших 63 мянган хүн амтай Бермудын арал дахь жижиг улс 1936 оноос хойш олимпийн наадамд оролцож буй ч 1976 оны Монреалийн олимпод Бермудийн боксчин Кларенс Хилл хүрэл медаль хүртэж байжээ.

Тэд Токиогийн олимпод хоёр тамирчинтай хүрэлцэн ирээд байв. Тэгвэл хоёр тамирчны нэг нь болох Флора Даффи эх орондоо анхны алтан медалийг авчирлаа.

Тэрбээр тэсвэр тэвчээр шаардсан триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, алтын эзэн болов. Бермуд нь олимпийн наадмаас алтан медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай улс болжээ.

Ф.Даффи хэдийгээр жижиг орныг төлөөлдөг ч триатлоны спортдоо бол том тамирчин. Тэрбээр ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпоос гарцаагүй медаль авах тамирчны тоонд орж байв.

Флора Даффи олимпын алтан медальд хүрэх түүхэн замнал. Энэ олимп бол 33 настай Флорагийн 4 дэх Олимп юм байна. Трэйтлоны спорт бол 1,5 км сэлж, 40 км дугуй унаад эцэст нь 10км гүйдэг эр зоригийн спорт аж.

МҮОХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.