Бүсгүй хүн ширээ засахдаа юуг эхэлж анхаарч байна...

Twitter Print
2019 оны 02-р сар 14-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Баярын болон жирийн үед ч тэр хоолны ширээ засаж үзээгүй эмэгтэй хүн гэж байхгүй. Бүсгүй хүн ширээ засахдаа юуг эхэлж тавьж байгаагаар түүний ямар хүн болохыг мэдэж болно.

1. Сальфетка. Ийм эмэгтэй өөрийн амьдралаа бие даан авч явах чадвартай, бусдаас нэг их хамаардаггүй. Гэхдээ түүний шийдмэг зан заримдаа бусдыг захирах гэсэн оролдлого мэт харагддаг.

2. Хундага. Уран сэтгэмжтэй, сэтгэл хөдлөл ихтэй, заримдаа бусдыг гайхшруулдаг эмэгтэй. Хааяа гэнэтийн санаа, оноо дэвшүүлж, санаанд оромгүй юм санаачилдаг тул хүмүүс түүнийг хэрэгжүүлнэ гэдэгт эргэлздэг.

3. Талх. Гэнэт шийдвэр гаргадаг ч хөнгөмсөг биш, харин ч эсрэгээр нилээд хашир, тавьсан зорилгоо тууштай хэрэгжүүлдэг.

4. Халбага сэрээ. Ийм эмэгтэй бусдад итгэдэггүй, түрэмгий догшин, авдаг шигээ өгч сураагүй. Их зантай юм шиг боловч цаанаа нэн эмзэг.

5. Таваг. Маш нухацтай, ул суурьтай, бодлогошронгуй. Сэтгэлийн хөдлөлд автдаггүй, удаан бодож тунгааж, тал бүрээс нь хянаж тооцоолсоны дараа л шийдвэр гаргадаг.

6. Усны сав. Меланхолик байнга бусдаас дэмжлэг эрдэг. Амьдралын саад бэрхшээлийг бие даан туулахаар болтлоо тогтворжоогүй, өнгөрсөн амьдралын болон бусдын нөлөөнд хэт автамтгай нэгэн.

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Kenisha

      (188.143.232.32) 2016-12-21 13:40
      • 0
      • 0

      Dr. Helen, thank you for your laser-like analysis of the "crisis of being male." I need all the support and encgorauement I can get as a 43 year old white male conservative whose a doctoral candidate in a state university Relgious Studies department. Would you be willing to highlight 1 or 2 classics from the CBT list?

      Хариулах